Шууд Chart

Төмөр замын ачаа эргэлт 3 хувиар өсчээ

2013-09-19 13:46:36

Энэ оны эхний найман сарын байдлаар төмөр замаар тээвэрлэсэн нийт ачаа эргэлт 13.7 орчим сая тонн болж жилийн гурван хувийн өсөлт үзүүлсэн нь 2011-2012 оны тээврийн салбарын жилийн түвшнээс буурчээ. Жилийн өсөлтийг дотоодын болон дамжин өнгөрүүлсэн ачаа тээвэр бүрдүүлсэн ч гадагшаа болон дотогшоо оруулсан тээврийн эргэлт буурсан байна.

Энэ хугацаанд төмөр замаар зорчигчийн тоо 2.6 сая болж өнгөрсөн жилийн мөн үеэс 4.4 хувиар буурсан нь дотоодод зорчсон хүний тооноос хамаарчээ. Мөн 105.7 мянган хүн олон улсад зорчсон бол дотоодод зорчигчдын тоо 2.5 сая болж буурчээ. Ингэснээр тээврийн салбарын орлого өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 0.5 хувиар буурч, 278.7 тэрбум төгрөг болжээ.

Нийт ачаа тээврийн 50.6 хувийг дотоодын ачаа тээвэр, 41 хувийг олон улсын тээвэр, үлдсэн ес орчим хувийг дамжин өнгөрүүлсэн тээвэр эзэлж байна.


Төмөр замын ачаа эргэлт 3 хувиар өсчээ  
Үзсэн: 1839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй