
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2015 оны 12 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 13-18 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны 13 дугаар сарын 11-наас 12 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд нутгийн баруун хагаст, 13-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-14-нд зарим газраар, 15-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
Улаанбаатарт өдөртөө 8 градус хүйтэн | ||
Үзсэн: 585 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.