Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 20 градус хүйтэн

2015-12-13 15:50:55

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.


2015 оны 12-р сарын 13-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 13 градус, 20 цагт 16 градус хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт:12 градус хүйтэн, харьцангуй чийгшил 85 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны 12 дугаар сарын 13-ний 20 цагаас 12 дугаар сарын 14-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 15-20 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.


2015 оны 12 дугаар сарын 15-наас 12 дугаар сарын 19-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв  
 

15-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15, 17-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 20 градус хүйтэн  
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй