
МЗЭ-ийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг яруу найрагчийг тодруулах “Болор цом” наадам ирэх оны эхээр Улаанбаатарт болно. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсан энэхүү наадмыг 1983 онд санаачлан зохиосон билээ. Сүүлийн жилүүдэд Дархан-Уул, Орхон, Архангай, Өвөрхангай, Төв аймагт болсноор орон нутгийн үзэгчдэд улам ойртох, шагналын сан өссөн үзүүлэлттэй байсан. Гэвч энэ жил аль нэг аймгийн удирдлагууд өөрийн нутагтаа зохиохоор “амлаагүйгээс” гадна Монголын уран зохиолыг үндэслэгч, чухал хувь нэмэр оруулагчдын түүхэн ой тохиож байгаатай холбогдуулан улсын нийслэлд ийнхүү зохион байгуулахаар болжээ. Одоогоор чухам хаана, хэзээ болох нь товлогдоогүй байна.
“Болор цом” нийслэл хотод болно | ||
Үзсэн: 307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.