
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан энэ сарын 15-17-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийсний дараагаар баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.
· БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн сангаас авах зээл /2011-2015/-ийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг сунгах тухай Солилцох захидал,
· Монгол Улсын Зам, тээврийн яам, БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын яам хоорондын далайн тээвэр, тээврийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг,
· Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн корпораци хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг,
· Монгол Улсын Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний хөгжлийн төв болон БНСУ-ын Нийцлэлийн лаборатори хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Анын айлчалын үеэр гарын үсэг зурлаа.
Баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа | ||
Үзсэн: 1692 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.