Шууд Chart

Харумафүжиг дахин өвдөг шороодвол сануулга өгнө

2013-09-20 08:24:17

Долдугаар сарын башёг арван даваа, таван унаатай дуусгасан нь Харүмафүжи ёкозүна  цолтой хүний хувьд байж боломгүй үзүүлэлт үзүүлсэн хэмээн зөвлөлийн гишүүд ихэд шүүмжилсэн билээ. Түүнийг энэ сарын башёд гурваас дээш өвдөг шороодвол ёкозүна цолыг хураах тухай сануулга өгөхөөр болсон. Гэвч тэрээр энэ сарын башёд мөн л гурван унаа, хоёр даваатай яваа. Японы мэргэжлийн сүмогийн удирдах зөвлөлийн хурлаар ёкозүна Харүмафүжид хатуу сануулга өгсөн. Ёкозүна Харүмафүжигийн хувьд үлдсэн өдрүүдийн барилдаан нь дахин өвдөг шороодох эрхгүй барилдаанууд юм.

Нийтэлсэн: М.Тодбэх

Харумафүжиг дахин өвдөг шороодвол сануулга өгнө  
Үзсэн: 2182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй