Шууд Chart

Монгол улсын валютын нөөц 2,7 тэрбум ам.доллар байна

2013-09-20 08:36:05

Өнгөрсөн пүрэв гарагт болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр  Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Монголын эдийн засаг руу ордог валютын  урсгал 26 хувиар буурсан. 2012-2013 онд Монголын эдийн засаг амар байгаагүй. 2012 оны төгсгөл рүү зээл зогсох байдал руу орж байсан. Гадаад валют огцом буурч байсан. Харин  Монголбанк энэ хугацаанд валют огцом тасрахын эсрэг цаг тухайд нь арга хэмжээ авч байсан. Түр зуур хямарсан, гэхдээ бодит эдийн засгаа аврахын  тулд бид ажиллаж байсан. Валютын нөөцөөрөө ханш огцом савлахаас сэргийлэх үүрэгтэй. Долдугаар сард  манайд том өөрчлөлт орж ирсэн ч наймдугаар сард өөрчлөгдөөгүй. Харин энэ сард ханш буурч байна. Цаашид хэрхэх нь валютын орох урсгалаас шалтгаална. Тиймээс ээлжит бус  чуулганаар валютын урсгалыг  нэмэгдүүлэх хуулиудыг хэлэлцэж байгаатай холбогдуулан  хүлээлт үүсээд байгаа нь үнэн” гээд,  монгол улсын валютын нөөц 2,7 тэрбум  ам.доллар байгааг мэдэгдлээ.

 

Нийтэлсэн: М.Тодбэх

Монгол улсын валютын нөөц 2,7 тэрбум ам.доллар байна  
Үзсэн: 3378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2013-09-30 11:07
Энэ шал худлаа Батбаяр сайд л ингэж бөөлсөн гэнэ лээ

Бидэнтэй нэгдээрэй