Шууд Chart

Солонгосын Ерөнхий сайд чуулганы хуралдааны танхимд зочилжээ

2015-12-16 18:06:29

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өнөөдөр УИХ-ын дарга  З.Энхболдод бараалхсаны дараа чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочиллоо.

Хүндэт зочдод Улсын Их Хурлын үйл ажиллагаа болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн "Е-парламент" буюу “Цахим парламент” төслийн үр дүнгийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцуулсан юм.

Тэрээр, “Цахим парламент” төслийг БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-аас хэрэгжүүлснийг дурдаад Улсын Их Хурлын Тамгын газрын хүсэлтээр төсөл заасан хугацаанаас өмнө гүйцэтгэж дуусгасанд талархал илэрхийлэв. Түүнчлэн дэлхий даяар цахим парламент хөгжүүлэх талаар ид яригдаж байгаа өнөөгийн нөхцөлд Монгол Улсын Их Хурлын “Цахим парламент” энэ чиг хандлагаас хоцрохгүйг чармайж, мэдээлэл технологийн ололтыг нэвтрүүлэн ажиллаж буйг онцлон тэмдэглэсэн юм.

 


Солонгосын Ерөнхий сайд чуулганы хуралдааны танхимд зочилжээ  
Үзсэн: 1520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй