
Ирэх жил Франц улсад болох 15 дахь удаагийн хөлбөмбөгийн ЕАШТ-ий сугалаа болов. Тодруулбал, “Скаудра Аззури”-чууд Эден Азар, Ромелу Лукаку, Кевин Де Брюин, Венсант Компани, Ян Вертонген, Тибо Куртуа, Кристиан Бентеке, Дриенс Мертенс, Аксель Витсель, Симон Мигнолет гэсэн бөөн оддын цуглуулгатай Бельги, Златан Ибрагимовчийн Швед, хуучны эвгүй баг Ирландтай "Е" хэсэгт хуваарилагдлаа. Бараг "үхлийн" гэж хэлж болох хэсэгт багтсан нь тэр юм. Үргэлж эвгүй багуудтай нэг хэсэгт багтдаг К.Роналду тэргүүтэй Португалыг энэ удаа аз дайрч боломжийн багуудтай нэг хэсэгт орлоо доо. Хожих багийг бурхан цаанаас нь ивээдэг ч юм бил үү хэн мэдлээ. Ямартай ч харж л сууя.
К.Роналду тэргүүтэй Португалыг энэ удаа аз дайрлаа | ||
Үзсэн: 511 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.