Шууд Chart

Орон сууцны метр квадратаас үүдсэн хэрүүл үргэлжилсээр байна

2015-12-18 14:51:50

Гудамжаар алхаж яваа хэн нэгнээс “Хамгийн том мөрөөдлөө хэлээч” гэвэл “Орон сууцтай болох” гэж хариулах биз. Ард түмний хувьд энэ асуудал оргил хүсэл нь болчихсон болохоор тэр л дээ. “Байртай л бол царай муутай залуутай ч гэр бүл болно” гэсэн хошин яриа хүүхнүүдийн дунд яригддаг гэнэ билээ. Ингээд бодохоор орон сууц гэдэг ямар үнэ цэнэтэй “эрдэнэ” болсон нь харагдаж байгаа юм. Хураасан хэдэн төгрөгөө дуусгаж, эсвэл зээл авч арай ядан орон сууцтай болсон зарим нь залилуулан байж метр квадрат нь дутуу байр худалдан авч байна.

Доод тал нь 2-3 м2 “хулгай”-д алдах нь энгийн үзэгдэл гэж байна. Тодруулбал, тухайн барилгын компани худалдах, худалдан авах гэрээндээ нэг өрөө байр 30 м2 гэж бичсэн хэрнээ 27-28 м2 байдаг аж. Мэргэжлийнх нь байгууллагаар хэмжүүлэхэд ийм зөрүү гардаг байна. Хэрэв нэг метр квадратыг сая 500 мянган төгрөгөөр үнэлж авсан бол доод тал нь гурван сая төгрөг илүү төлсөн болох юм.

Ашиглалтад орох гэж байгаа хорооллыг сонирхсон хэн нэгэн эхлээд загварын байрыг нь сонждог. Тиймээс тухайн компаниуд тэрхүү загварын байраа яг хэмжээгээр нь бариад бэлдчихсэн байдаг. Гэвч үндсэн орон сууцаа дутуу хэмжээтэйгээр босгодог нь худалдан авагчдаа хуурч гаршсаны илрэл гэж болно. Иймд энэ байдлыг нь худалдан авагчид эргэн мэдэгдэж “Зөрүү мөнгө өө авъя. Тэгээд ч гэрчилгээ гарах болохоор бид 30 м2 гэж бичих ёстой байтал тэрэндээ хүрэхгүй нь” гэж хэл ам хийдэг байна. Энэ тоолонд нь “Сүүлийн үед бүх барилгын компани гэрээндээ заасныхаа дагуу барихаа байсан шүү дээ. Тэгээд ч бид та нарт ийм сайхан орон сууц барьж өгч байхад баярлах хэрэгтэй. Та нар гэрчилгээндээ 28 м2 гээд биччих” гээд ичих ч үгүй хэлнэ.

Арга ядсан иргэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт энэ асуудлаар ханддаг байх юм. Саяхан л гэхэд 500-аад иргэн 60 гаруй барилгын компанид гомдол гаргасан байна. Тэдний төлсөн мөнгийг тооцож үзвэл 1.5 тэрбум төгрөг илүү төлсөн зөрчилтэй. Тодруулбал, “Асар пропертиз”, “Тектоник”, “Тайгам Алтай”, “MD Top” зэрэг компани иргэдийг хохироосон мөнгөн дүнгээр магнайлж байна. “Асар пропертиз”-ийн “Khansvill” хорооллоос байр худалдаж авсан иргэдийн дунд 18.9 сая төгрөгөөр хохирсон хүн байгаа нь одоогоор хамгийн өндөрт тооцогдох мөнгөн дүн болоод байна. Иргэд барилгын  компанид илүү мөнгө төлснөөсөө гадна хэмжилт хийдэг байгууллагад бас мөнгө төлж үйлчлүүлнэ. Хэмжилт хийдэг газрууд нэг м2-ийг 2000-3000 төгрөгөөр үнэлж хэмждэг гэсэн. Тэгэхээр 30 м2 байртай боллоо гэж итгэсэн нэгэн 28 м2 байраа дунджаар 56 мянган төгрөгөөр хэмжүүлсэн гэсэн үг.

Ер нь орон сууцны метр квадратыг хэрхэн тооцохыг зарим хүн мэддэггүй. Тиймдээ ч барилгын компаниудад дөнгүүлсээр байна. Иймд тухайн орон сууцны талбайг хэрхэн хэмжих талаар товч хүргэе. Стандарт хэмжилзүйн үндэсний газраас гаргасан шийдвэрээр “Худалдан авагч таны орон сууцны хэмжээг ашиглагдах бүх талбай буюу гэрийн босгоны дотор талаас хэмжинэ. Мөн тагтны 30 хувийг багтаана” гэсэн байдаг. Гэтэл ичих нүүргүй болсон барилгын компаниуд “Босгоны гадна талаас хэмжинэ. Түүнчлэн танай хөрш буюу хажуу айлын чинь дотор талыг тооцож оруулна. Мөн тагтны 70 хувийг багтаана.

Стандартын хувьд ярихад ариун цэврийн өрөөнд байрлах зүйлс хангалттай багтаж байх ёстойгоор заасан. Гэвч томоохон зарим хорооллын ариун цэврийн өрөөнд угаалгын машин багтахгүй, яаж ийж байгаад багтаачихвал хүн ороод эргэхээргүй жижиг байна.

Энэ тухай ШӨХТГ-ын Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодруулахад “Иргэдээс манай байр гэрээндээ заасан хэмжээндээ хүрэхгүй байна гэсэн гомдол өдөр ирэх тусам нэмэгдлээ. Гэхдээ бид “Ти Си Ди”, “Макс өргөө”, “Корей таун” зэрэг компанид ирсэн иргэдийн гомдлыг барагдуулсан. Хэрэв заасан хугацаандаа худалдан авагчдынхаа хохирлыг барагдуулахгүй бол тухайн компанийг чанаргүй барилга барьсан үндэслэлээр 10 сая төгрөгөөр торгоно.  Энэ ажлын хэсэгт БХБЯ, Стандартчилал хэмжил зүйн газар болон манайхаас төлөөлөл оролцож байсан бол одоо Улсын мөрдөн байцаах газар нэмэгдсэн. Ийм асуудал үүсэх болсон шалтгааныг Мэргэжлийн хяналтын комисс хүлээн авснаас эхэлсэн. Тэд хариуцлагатай хандсан бол ийм асуудал гарахгүй. Энэ мэт зөрчилтэй компаниудын орон сууцыг хүлээж авсан дээрх комисстой хатуу хариуцлага тооцуулна. Ямар хүмүүс хүлээж авав. Тэд хуулиараа ямар хариуцлага хүлээх ёстой байдаг юм. Түүнийг нь хүлээлгэнэ” гэв.

Ямартай ч энэ болон бусад маргаантай асуудалд төр анхаарлаа хандуулж эхэлжээ. Мөрөөдлөө биелүүлж байртай боллоо гэж баярлахаасаа өмнө “Байрны хэмжээ гэрээнийхээ дагуу байгаа болов уу” гэж хардах сэтгэл төрөх юм байна шүү дээ. Уг нь сөрөг биш, эерэг сэтгэгдэлтэйгээр байрныхаа түлхүүрийг гардмаар байх юм.  

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Орон сууцны метр квадратаас үүдсэн хэрүүл үргэлжилсээр байна   
Үзсэн: 2958 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ОРОН СУУЦ ХЭМЖИЛТ 88620077 [202.179.29.xxx] 2016-10-06 14:15
Орон сууцны м.кв хэмжилт Орон сууц,оффис,граж,амины орон сууц,барилгын м.кв-ыг “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу түргэн шуурхай хэмжиж үйлчилнэ. Тусгай зөвшөөрөлтэй компани. Утас: 88620077 Ямар тохиолдолд хэмжилт хийлгэдэг вэ? • Орон сууцны м.кв дутсан • Шинээр орон сууц авах гэж байгаа • Үл хөдлөхийн гэрчилгээ солиулах гэж байгаа • 8%-ийн зээлд хамрагдах гэж байгаа • Газарт орсон • Бусад
180.235.184.xxx [180.235.184.xxx] 2015-12-21 12:41
Орон сууцны талбайн стандарт MNS6058:2009 байгаа. Үүнийг уншаад тоо л бодож чаддаг бол ямар ч хүн хэмжээд гаргачихна. Тэгж илүү мөнгө төлж хэмжүүлдэг газраар үзүүлээд байх шаардлага бхгүй ш дээ. Анхнаасаа газар дээр нь яс хэмжээд талбайнхаа төлбөрийг дуусгана шүү гээд сайн тохирох хэрэгтэй. Барилгын ямар ч инженер ашиглалтад өгөхдөө л газар дээр нь хэмжээд гаргачихна. харин барилга сайн мэдэхгүй байж барилгаар ашиг олчихно гэсэн боссууд л ингэж учрыг олохгүй дураараа загнаснаас маргаан үүсэж байгаа. Тиймээс шинэ байртай болсондоо баярлах иргэд, барилгаа дуусгаж ашиглалтад өгч байгаа компаниудын бие биенийгээ муу хэлэх, луйварчин түүлэгчинээр дуудаад байх асуудал биш. Аль аль талдаа хариуцлагатай байх л асуудал.
59.153.114.xxx [202.70.46.xxx] 2015-12-20 21:02
Барилгын компаниуд луйварчид моноос мон оорсдоо мэдсээр байж хулхидаж зардаг зарсан хойноо новширдог хунийн хохироодог.Ирээд бие биенээ хулхдаад байж болохгуй биздээ
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-12-19 06:53
Ulsiin komiss khuleej avsan uchraas uls tulj irgediig khohirolgui bolgoh kheregtei. Ted Khyanaltaa muu tavisan uchraas..Daraa ni tur barilgiinn kompaniudtai tootsoo bodno biz..Ehnii eeljind ur zeel tavin barin avsan khuurhii irgediihee gomdlig l baragduulchih.
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-12-18 23:10
ЭНЭ АСУУДАЛ БОЛ ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГ БИШ.ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖИХ АСУУДАЛ.КОМПАНИД ҮЙЛЧИЛСЭН УГ ГАРГАЛГААГ САНААЧИЛСАН ШҮҮГЧИЙГ ИЛРҮҮЛЖ ОГЦРУУЛАН ЗАЙЛУУЛБАЛ ТААРНА.
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-12-18 21:48
Ene muu sain barilgiin luiwarchid heden jil barilgiin vne osgoj bayjsan odoo nogoo hoorgodson vnee joohon buulgamaar ym
43.242.241.xxx [43.242.241.xxx] 2015-12-18 20:16
Эрхэм иргэд ээ Гэрээ хэлцэл хийж орон байртай болж байгаа юм бол өөрсдөө ухамсартай хариуцлагатай байцгаа. Ядахдаа байраа хүлээж авахдаа нөгөө талтайгаа хамтраад хэмжчихэж бай. Сүүлд нь гонгиноод байх нь бусдад ч өөрт ч тээртэй. Тэгээд л ШӨХТГ нь шоу хийж хэмждэг байгууллагууд нь ашиг хийж хэмжээнээс мөнгө олж өгнө гэсэн бүлэглэлүүд ч үүсч хөөрхий барилгын компаниудаа луйварчин гэж дарамтлах нь үнэхээр гайхалтай байгаа шүү. Иймэрхүү хачин юм бичиж бусдын толгойг эргүүлэхээ болимоор юм. Бичсэн этгээд бас л ашиг завшаан хайгч биз
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2015-12-18 18:52
шүүх хугацаандаа гомдол гаргаагүй гээд компаниудтай хуйвалдаад орох газаргүй болгоод тэнгэр хол , газар хатуу болоод байна хэн хуурч чадна , тэр нь хождог цаг болсон байна даа хүлээж авсан газраас нь нэхэх үү яахав
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-12-18 18:12
Улсын kомисс хүлээж авсан учираас иргэдийн мөнгийг улс төлөх нь зүйтэй. Дараа нь тухайн аж ахуйн нэгнээсээ төр нь өөрөө хохирлоо барагдуулах хэрэгтэй
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2015-12-18 16:38
Өмхий хулгайчууд бүрэн гүйцэд юм хийчээд өндөр үнэтэй зарахад яадаг байнаа.
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2015-12-18 16:26
ТӨР ЭНЭ ХЭРЭГИЙГ ХАЯСАН ТӨРИЙН ХЯНАЛТ ТАВИХ АЛБАН ХААГЧИД ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛГА ЭНЭ ХЭРГИЙГ ШИЙДЭХГҮЙ БАЙНА ТАЙГАМ АЛТАЙ КОМПАНЫ АЛТАЙ ХОТХОНЫ КВАДРАТЫН ЛУЙВАР ШИЙДЭГДЭЖ ЧАДАХГҮЙ 3 ДАХ ЖИЛ РҮҮГЭЭ ӨНГӨРЛӨӨ. МАГНАЙ ДАРАА НЬ АЮУРЗАНА ИРЭЭДҮЙД ХЭН ЭНЭ ХЭРГИЙН ТӨЛӨӨ АРД ТҮМНЭЭ ХАМГААЛАХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-18 15:27
Энэ газрууд юм хийдэггүй ч иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид хэрэгтэй, харин тэр БОНХАЖЯ-ны харьяа тусгай хамгаалалттай газруудын захиргаа, усны сав газруудын захиргаа гм хэрэггүй газрууд байна, эд нар чинь эргээд иргэдтэй нийлээд байгалиас хулгай л хийж байгаа, Богд уул, Туул гол хоёр ч БОНХАЖЯ-нд уул нь ойрхон л байгаа юмсан даа гэтэл дуусгаж байгаа биз дээ
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-18 15:24
Стандарт ойлгомжтой, хэн ч ойлгохоор нэг мөр байх, хэмжээг яаж авахыг яс зааж өгсөн байдаг бол ийм зүйл гарахгүй, Монгол улсад СХЗГ, Оюуны өмчийн газар гм юу ч хийдэггүй газрууд байна, хөдөө орон нутагт бол бүр ярилтгүй

Бидэнтэй нэгдээрэй