
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад өдөртөө хүйтний эрч сулавтар байна.
2015 оны 12-р сарын 18-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатар: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 17 цагт 17 градус, 20 цагт 17 градус хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийгшил 58 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны 12 дугаар сарын 18-ний 20 цагаас 12 дугаар сарын 19-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Олон нуурын болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
2015 оны 12 дугаар сарын 20-наас 12 дугаар сарын 24-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун болон төвийн нутгаар, 22-нд нутгийн хойд хэсгээр,23-нд говь болон зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21,22-нд ихэнх нутгаар, 23-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч чангарна.
Улаанбаатарт шөнөдөө 22 градус хүйтэн | ||
Үзсэн: 467 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.