Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 12 градус хүйтэн

2015-12-19 08:27:45

2015 оны 12 дугаар сарын 19-ний 08-20 цаг хүртэл:  Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Олон нуурын болон  Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир  Дархадын хотгор орчмоор 21-26 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 13-18 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.


2015 оны 12 дугаар сарын 20-наас 12 дугаар сарын 24-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв  
 

 20-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун болон төвийн нутгаар, 22-нд нутгийн хойд хэсгээр,23-нд говь болон зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21,22-нд ихэнх нутгаар, 23-нд говь талын нутгаар секундэд  14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч чангарна.


Улаанбаатарт өдөртөө 12 градус хүйтэн  
Үзсэн: 528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй