Шууд Chart

Калифорни мужийн Ассамблейн гишүүнтэй уулзав

2013-09-20 12:05:51

Монгол Улсаас АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Н.Анхбаяр Калифорни мужийн Ассамблейн гишүүн Том Аммианотай энэ сарын 19-нд уулзаж Монгол Улс, Калифорни мужийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөтгөн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Тэд парламентын хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүднээс хоёр талын хууль  тогтоогчдыг харилцан айлчлуулах, худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжүүлэх зорилгоор АНУ-ын Gаp, Levi's зэрэг компаниудын салбарыг Монголд нээх зэрэг тодорхой асуудлаар хамтран ажиллахаар тохирлоо.  
Нийтэлсэн: М.Тодбэх

Калифорни мужийн Ассамблейн гишүүнтэй уулзав  
Үзсэн: 1607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй