Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2015-12-21 14:28:17

2015 оны 12-р сарын 21-нээс 12-р сарын 28-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

-Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна-


Баруун аймгуудын нутгаар21-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр цас, 23, 24-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх нутгаар 5-10м/с, 24, 26-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 21-23-нд хүйтэрч Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 30-35 градус өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус өдөртөө 9-14 радус, бусад нутгаар шөнөдөө 25-30  градус өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 24-нөөс хүйтний эрч суларна.


Төвийн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр цас,  23,24-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хугацааны эхээр баруун хойноос 9-12 м/с хүрч явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч суларна.      


Зүүн аймгуудын нутгаар: 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн баруун хэсгээр цас, 24-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж салхи баруун хойноос 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус өдөртөө 17-22 градус хүйтэн байна.  Хугацааны эцсээр хүйтний эрч суларна.


Говийн аймгуудын нутгаар: 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос5-10 м/с, 25, 26-нд зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй