Шууд Chart

“Үргээлэг”-ийн хоёрдугаар ангийн зураг авалт эхэллээ

2015-12-22 09:03:29

Үндэсний үзэлтнүүдийн цөсийг илүү хөөргөж чадсан “Үргээлэг” уран сайхны киноны хоёрдугаар ангийн зураг авалт өчигдөр Төв аймгийн Баянчандмань суманд эхэлжээ. Тус киноны агуулга нь Монголын нийгмийн сөрөг нөлөөг устгах, харийн этгээдүүдээс эх орон, газар нутаг, эрдэнэт хүнийхээ амийг хамгаалахад оршдог. Нэгдүгээр анги нь Улаанбаатар, Төв аймгийн Баянчандмань сум, Гачуурт, БНХАУ-ын Эрээн хотод хийгдсэн бол энэ удаа улам лавшруулж, Бээжин хотод ч үргэлжлэх юм байна.

Киноны найруулагчаар УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, жүжигчин Б.Амарсайхан, продюсерээр Ж.Баясгалан ажиллаж байгаа бол гол дүрд УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, жүжигчин Б.Навчаа нар томилогджээ. “Үргээлэг” кино өмнөх ангидаа Монголоос Хятадуудыг гаргахын тулд хэрхэн тэмцсэнийг харуулсан бол энэ удаа газар нутгаа ямар байдлаар хамгаалж болохыг үзэгчиддээ хүргэх юм байна. Киноны нээлт ирэх намар болно.       

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Үргээлэг”-ийн хоёрдугаар ангийн зураг авалт эхэллээ   
Үзсэн: 421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй