
“Маск” продакшны залуу уран бүтээлч болох Ц.Ганзориг, Ш.Жавхлан нар “Би ээж болмоор байна” уран сайхны кино найруулна. Тэд энэхүү санаагаа 2002 онд оюутан байхдаа олсон ч продакшныхаа жүжиг болон бусад уран сайхны кинонд тоглоод тун завгүй байсаар өдийг хүрчээ. Киноны зохиолыг ах, дүү Г.Дарханбаяр, Г.Дарханбаатар нар бичсэн бол гол дүрд Ш.Жавхлангаас гадна нэгэн дуучин бүсгүй тоглоно гэсэн. Гэхдээ одоогоор тэрхүү дуучинг нууцалж байгаа юм билээ. Киноны агуулгад сүүлийн үед хүүхэд төрүүлэх боломжгүй бүсгүйчүүд болон үр хөндүүлж байгаа эмэгтэйчүүд багтах аж. Зураг авалт нийслэл хотод хийгдэх бөгөөд 100 орчим сая төгрөг төсөвлөөд буй юм байна.
Ц.Ганзориг, Ш.Жавхлан нар кино найруулна | ||
Үзсэн: 330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.