Шууд Chart

Г.Ариунбаатарыг соёлын элчээр томиллоо

2015-12-22 10:18:46

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарыг Гадаад хэргийн яамнаас Монгол Улсын Соёлын элчээр томиллоо. УИХ-ын дарга З.Энхболд “Эх орныхоо нэрийг олон улсад сайн, сайхнаар цуурайтуулж байгаа авьяаслаг монгол залуучуудаараа бахархаж байна. Та нарыг Монгол Улсаа гадаадад сурталчлах бодлогын үйл ажиллагаанд татан оролцуулах, соёлын харилцааг идэвхижүүлэх, хөгжүүлэх чиглэлээр гаргаж буй тэдний санал, санаачилгыг дэмжин ажиллана” гэв.

Г.Ариунбаатар энэ хугацаанд эх орноо гадаадын улс орнуудад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулж, бусад улстай соёлын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр дээрх яамтай хамтран ажиллана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Ариунбаатарыг соёлын элчээр томиллоо  
Үзсэн: 283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй