
Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Гол ус тунгалагших цаг” нэртэй номоо өлгийдлөө. Тус номд баримтат уран бүтээлийн чуулган болох эсээ, нийтлэл, хөрөг, тэмдэглэл багтсан байна. Мөн зохиолчийн түүх, өөрийн цаг үеийн нэртэй уран бүтээлч, эрдэмтэн мэргэдийн тухай хөрөг, гадаад орнуудын соёлын ертөнцөөр аялсан тэмдэглэл ч тусгагджээ. 360 орчим хуудастай энэ номд зохиолчийн Монгол төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртэхдээ хэлсэн үгийг “Хэлсэн үгэндээ эзэн нь өөрөө оршиж байдаг” гэсэн гарчигтайгаар нийтэлжээ.
Г.Мэнд-Ооёогийн ном мэндэллээ | ||
Үзсэн: 452 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.