
Гандболын насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 18-19-нд Спортын төв ордны "А" заал болон МУБИС-ийн спорт зааланд боллоо. Тэмцээнд есөн байгууллагын эрэгтэй 10, эмэгтэй зургаан багийн 250 гаруй тамирчин оролцож ур чадвараа сорилоо.
Эрэгтэйчүүдээс:
Нэгдүгээр байр: Т.Жавхлантөгс дасгалжуулагчтай А.Золбоо ахлагчтай “Андууд” баг
Хоёрдугаар байр: С.Нямдорж дасгалжуулагчтай Б.Насандэлгэр ахлагчтай МУБИС-ийн баг
Гуравдугаар байр: Л.Загдсүрэн дасгалжуулагчтай Д.Эрдэнэ-Очир ахлагчтай ХААИС-ийн баг.
Эмэгтэйчүүдээс:
Нэгдүгээр байр: А.Золбоо дасгалжуулагчтай Б.Нандинцэцэг ахлагчтай “Андууд” баг
Хоёрдугаар байр С.Нямдорж дасгалжуулагчтай Д.Тэргэл ахлагчтай МУБИС-ийн баг
Гуравдугаар байр: Г.Амарсанаа дасгалжуулагчтай Г.Халиун ахлагчтай Мон-Алтиус БТДС-ийн баг
Шилдэг хаалгачаар:
1. С.Оюунтуяа эм Мон-Алтиус БТДС
2. Б.Очирсүх эр “Андууд” баг
Шилдэг довтлогчоор:
1. Ө.Алтанцэцэг эм МУБИС
2. Г.Бэлгүтэй эр МУБИС
Шилдэг уран тоглогчоор:
1. Д.Баянжаргал эм ҮБТДС
2. Э.Ууган-Эрдэнэ эр Андууд
Байгууллагын нэгдсэн дүнгээр
Нэгдүгээр байрт Т.Жавхлантөгс дасгалжуулагчтай “Андууд” баг хоёр оноогоор
Хоёрдугаар байрт С.Нямдорж дасгалжуулагчтай МУБИС-ийн баг дөрвөн оноогоор
Гуравдугаар байрт Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС-ийн баг найман оноогоор шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.
Гандболын УАШТ-ий дүн гарлаа | ||
Үзсэн: 282 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.