Шууд Chart

Аймшгийн кино нэгээр нэмэгдлээ

2015-12-22 11:31:01

“Зоорь”, “Хүүхэлдэй” зэрэг киног бүтээсэн “Кино цамхаг” студийн хамт олны дараагийн бүтээл “Ороолон” нэртэйгээр гарах нь ээ. Энэхүү аймшгийн уран сайхны киноны зохиолыг найруулагч Б.Цогт-Эрдэнэ бичсэн бол найруулагчаар жүжигчин Ө.Мөнгөнтулга нүүр хувиргагчаар “Hoze’s make up” студийн ажилтан Г.Хос-Эрдэнэ, Г.Сувд-Эрдэнэ, зураглаачаар М.Цэндлодой, дууны найруулагчаар Н.Бямбацогт нар ажилласан бол реппер Desant, дуучин Solo нар хамтран дуулжээ. Дүрүүдэд жүжигчин Д.Бямбацогт, Б.Сарантуяа, Б.Энхтүвшин, Ц.Эрдэнэцэцэг, М.Батзориг, Э.Пүрэвжаргал, Г.Баярхүү, Д.Солонго, Б.Эрдэнэхүү, Э.Билэгтмаа, уран нугараач Н.Сэндэр нар тогложээ.

Киноны нээлт ирэх нэгдүгээр сарын 8-нд болно.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аймшгийн кино нэгээр нэмэгдлээ  
Үзсэн: 542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй