Шууд Chart

“Чонын улиан” өнөөдөр сонсогдоно

2015-12-25 08:32:57

Монголын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно-2015” наадам өнөөдөр МҮОНРТ-ийн “600 студи”-ээс 21:00 цагт үзэгчдэд шууд дамжуулагдана. Өмнөх жилүүдэд шилдэг 10 тамирчныг тодруулдаг байсан бол энэ жил шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин нэмж тодруулах юм. Энэ удаагийнх олимпийн өмнөх жил учраас манай улсын шигшээ багийн хувьд тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргасан он байлаа. 2015 онд тив, дэлхийд алдраа цуурайтуулж Монгол Улсын алтан соёмбот далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж чадсан дараах спортын шилдгүүд нэр дэвшиж байна.

Эрдэнэбатын Бэхбаяр (Чөлөөт бөх). ДАШТ-ий хүрэл медаль, Ази тивийн АШТ-ий алт, "Алтан гран-при" тэмцээний мөнгө, хүрэл медаль хүртэж,  "Рио-2016" Олимпийн эрх авсан.

Жанцангийн Гантөгс (Байт харваа). Тайланд улсад зохиогдсон Олимпийн эрх олгох тэмцээнд мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" Олимпийн эрх авсан.

Энхтайваны Даваахүү (Буудлага). "Универсиад" наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн.  

Батболдын Номин (Чөлөөт бөх). ДАШТ-ий мөнгөн медаль, Ази тивийн АШТ-ий хүрэл медаль хүртсэн.

Сайнжаргалын Ням-Очир (Жүдо). ДАШТ-ий хүрэл медаль, "Их дуулга", "Гран-При"  тэмцээний мөнгөн медаль хүртсэн.

Доржнямбуугийн Отгондалай (Бокс). ДАШТ-ий шагналт байрт шалгарч, Ази тивийн АШТ-ий алтан медаль хүртсэн.

Пүрэвжавын Өнөрбат (Чөлөөт бөх). ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" Олимпийн эрх авсан.

Эмэгтэй тамирчин:

Мөнхжанцангийн Анхцэцэг (Хүндийг өргөлт). ДАШТ-ий VIII байр эзэлж, Улсын дээд амжилтыг 14 удаа шинэчилсэн.

Соронзонболдын Батцэцэг (Чөлөөт бөх). ДАШТ-д түрүүлж дэлхийн хошой аварга болсон. “Иван Ярыгиний гран-при" тэмцээнд түрүүлсэн, "Рио-2016" Олимпийн эрх авсан.  

Отрядын Гүндэгмаа (Буудлага спорт). "Дэлхийн цом"-ын тэмцээий хошой алт, хошой мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" Олимпийн эрх авсан.

Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Ази тивийн АШТ, "Их дуулга", "Гран-При" тэмцээнд түрүүлсэн.  

Доржсүрэнгийн Сумьяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, "Универсиад" наадам, "Мастерс", "Гран-При" (3) тэмцээнд түрүүлсэн.  

Хишигдоржийн Сүнжидмаа (Сонирхогчийн сүмо). ДАШТ-ээс алтан медаль хүртсэн.  

Гамбагаагийн Угалзцэцэг (Бодибилдинг). ДАШТ-ий атлетик физик төрөлд алтан медаль хүртсэн.

Сүхээгийн Цэрэнчимэд (Чөлөөт бөх). ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.

Баг:

Волейболын эрэгтэй шигшээ баг. Зүүн Азийн АШТ-ий шагналт IV байрт шалгарсан.

"Альянс-Тех Харцага" баг (Сагсанбөмбөг). МҮСБХ-ны "Үндэсний Супер лиг"-т аваргалсан. 

Шайбтай Хоккейн шигшээ баг. "Challenge Cup-2015" тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.   

"Эрчим" клуб (Хөлбөмбөг). МХБХ-ны "Үндэсний Хүрхрээ лиг", "Цомын тэмцээн", "Супер цом"-ын тэмцээнүүдэд аваргалсан.  

Дасгалжуулагч:

Одвогийн Балжинням Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч.

Цэндийн Баярсайхан ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ П.Өнөрбатын багш

Буяндэлгэрийн Батбаяр Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Зэвэгийн Дүвчин Дэлхийн хошой аварга С.Батцэцэгийн багш

Ганхуягийн Наранбат Сүмо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч

Оюунбилэгийн Пүрэвбаатар ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Номингийн багш

Цэрэнбаатарын Хосбаяр ДАШТ-ий мөнгөн медальт С.Цэрэнчимэдийн багш

Авирмэдийн Энхээ ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Бэхбаярын багш

Хишигбатын Эрдэнэт-Од ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Сумьяа, Ц.Мөнхзаяа нарын багш

Цэрэнбаатарын Цогтбаяр Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Чонын улиан” өнөөдөр сонсогдоно  
Үзсэн: 1478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй