Шууд Chart

10 жил хүлээсэн “Содон аялгуу” тун удахгүй...

2013-09-20 16:13:15

МУУГЗ, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат их урлагт зүтгэсэн 40 жилийнхээ ойд зориулан уран бүтээлийн бие даасан тав дахь тоглолтоо “Содон аялгуу” нэртэйгээр 9 дүгээр сарын 27, 28-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд хийх гэж байна.

200 гаруй хүн оролцож буй амьд хөгжмийн тоглолтын найруулгыг Н.Халиун хийх бол С.Гантөмөр, Ц.Байдраг, Ц.Алтангэрэл, Д.Мөнхболд, Ю.Батпүрэв нарын хөгжимчид тоглох юм. Гурван цаг гаруй үргэлжлэх түүний тоглолтод “Харанга”, “Чингис хаан”, “Никитон”, “Sweetymotion”, “Гурван охин” хамтлаг, Б.Баярцэцэг, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг тэргүүтэй уран бүтээлчид оролцож, содон аялгууг хүргэх юм.

Нийтэлсэн: М.Тодбэх

10 жил хүлээсэн “Содон аялгуу” тун удахгүй...  
Үзсэн: 3167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.180.218.xxx [202.180.218.xxx] 2013-10-08 11:38
сайхан клип байна даанч дуутайгаа огт нийцэхгүй юмааа тэс хөндлөн 2 утга бүхий

Бидэнтэй нэгдээрэй