
Монголын хүндийг өргөлтийн холбооны шүүгч Л.Одгэрэл олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч болжээ. Тэрбээр өнгөрсөн сард АНУ-д болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр олон улсын шүүгчийн зэрэг ахиулах шалгалт өгснөөр ийнхүү зэрэг дэвшив.
Энэ ажлыг хүлээж авснаар олон улсын хүндийг өргөлтийн бүх тэмцээн болон олимпийн наадамд шүүгчээр ажиллах эрхтэй боллоо. Л.Одгэрэл Монголын хүндийг өргөлтийн холбооны анхны эмэгтэй нэгдүгээр зэргийн шүүгч төдийгүй эмэгтэй дасгалжуулагч, олон улсын медальтан гээд олон анхдагчийн нэг юм. Тэрбээр өдгөө Сүхбаатар аймгийн БТСГ-т мэргэжилтнээр ажиллаж байгаа бөгөөд зүүн бүсэд хүндийг өргөлтийн спортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байна. Энэхүү спортыг орон нутагт хөгжүүлэхэд анхааран ажиллаж буй эмэгтэй шүүгч, дасгалжуулагч болж байгаа нь мөн л анхдагч аж.
Сонирхуулахад, АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийг ДАШТ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-29-нд болоход манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсон. Түүний шавь М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд VIII байрт орсон билээ.
Л.Одгэрэл Монголын хүндийг өргөлтийн анхны эмэгтэй шүүгч боллоо | ||
Үзсэн: 598 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.