Шууд Chart

М.Даваажаргал: 2020 оны олимп хүртэл зодоглоно

2015-12-28 10:02:23

Японы нийслэл Токио хотын Чиёода дүүрэгт байрлах таван одтой “Imperial Hotel”-д өнгөрсөн долоо хоногт хүндэт зочдыг угтсан хүлээн авалтын нэг нь Японы мэргэжлийн сүмогийн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Хакүхо М.Даваажаргал байлаа. Тэрбээр нэгдүгээр сарын башёд 33 дахь удаагаа түрүүлснээр ийнхүү 44 жилийн турш эвдэгдээгүй их аварга Тайхогийн 32 түрүүлсэн дээд амжилтыг илээж чадсан юм.

М.Даваажаргал хүлээн авалтын эхэнд Японы сүмогийн холбооны тэргүүн агсан их аварга Китаноүмигийн хөрөг зургийг барин гүн хүндэтгэж, эмгэнэл илэрхийлсэн.

М.Даваажаргал одоогоор 35 түрүү хүртээд байгаа ч 40-өөс дээш удаа түрүүлэх зорилт тавьж байгаагаа дуулгасан. Тэрбээр "Миний биеийн байдал болон бэртэл холуур өнгөрвөл дахиад таван жил буюу 2020 онд Токиод зохиогдох зуны олимпийн XXXII наадам хүртэл зодоглоно” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Даваажаргал: 2020 оны олимп хүртэл зодоглоно  
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2015-12-28 10:49
Mun ih turuu awah ni de

Бидэнтэй нэгдээрэй