Шууд Chart

ДЦС-4-ыг төрийн дээд одонгоор шагналаа

2013-09-21 09:45:48

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 150 дугаар зарлигийн дагуу “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагналаа. Монгол Улсын эрчим хүчний салбарыг бэхжүүлэх, Нийслэл Улаанбаатар хотын хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр найдвартай хангах үйлсэд хагас жарны турш тасралтгүй зүтгэсэн тус байгууллагын ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.

Нийтэлсэн: М.Тодбэх

ДЦС-4-ыг төрийн дээд одонгоор шагналаа  
Үзсэн: 1708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй