
Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 30. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 20. Буд гараг. Их морь одтой, 9 улаан мэнгэтэй, цагаан луу өдөр.
Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өнөөдөр томоохон үйл явдал болох төлөвтэй. Энэ нь таны ажил хэрэг, ирээдүйн амьдралын төлөвлөгөөнд хүчтэй нөлөө үзүүлэх байх. Өөрийн бүх хүч тамираа дайчлан ажилла. Яагаад гэвэл одоогоор таны эрч хүч тийм сайнгүй байна. Үүнээс болоод та урьдынх шигээ ажилсаг, дайчин чанараа бүрэн гаргахгүй төдийгүй том алдаа хийж болзошгүй.
Үхэр (4/20-5/20)
Өнөөдөр бүхэлдээ тааламжтай өдөр. Та амжилттай худалдаа наймаа хийх юм уу, эсвэл сайхан мэдээ хүлээн авах бөгөөд энэ нь таны одоогийн нөхцөл байдлыг бүхэлд нь өөрчлөхөд нөлөөлж чадна. Харин хувийн амьдралд таны бодлоор тийм ч таатай санагддаггүй хамтрагчтай холбоотой асуудал гарахгүй. Хуучин төлөвлөгөө, ажил харилцаагаа эргэн харах хэрэгтэй.
Хамтатгах (5/21-6/21)
Тууштай байх өдөр. Үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөх хүсэл тань болж буй бодит нөхцөл байдалтай тулгарах талаар болно. Та саяхан болж өнгөрсөн гарз хохиролд харамссан хэвээр байгаа. Гэвч өнгөрсөнтэйгөө зууралдалгүй урагшаа тэмүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал та зорилгодоо хүрхэд нэг алхам урагш алхлаа гэсэн үг:
Мэлхий (6/22-7/22)
Хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд таатай өдөр. Ажлын идэвх өндөр байна. Амьдралын эрч хүч мэдрэгдэнэ. Олонх энэ ордныхонд өнгөрсөн үйл явдлуудыг шинээр нээн харж зөв дүгнэлт хийж чадна. Гэхдээ таны сэтгэл санаа хямарч үе үе тогтворгүй болно. Амралт нойрондоо анхаарал тавьж, архи дарс хэтрүүлэн бүү хэрэглэ. Өөрийн хүчинд итгэх итгэл тасралтгүй нэмэгдэж, эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах итгэл найдвар бий болно. Түүнчлэн найз нөхөд, итгэлтэй, найдвартай хамтран зүтгэгчдээ найдаж болно.
Арслан (7/23-8/22)
Биеийн төдийгүй, оюун ухааны бүх нөөц бололцоогоо дайчлан ажилла. Үр дүнд нь та олон нийтэд илт хүндлэгдэх болно. Хэрвээ та мэдэмхийрч их зан гаргавал танд хүндрэл ирэх болно. Бичиг баримтаа цэгцэл. Худалд автахаас зайлсхий. Түүнээс гадна далд саад нь амьдралыг хүндрүүлж болзошгүй. Бүрхэг зөн билиг нь үнэн байх болно.
Охин (8/23-9/22)
Идэвхитэй ачаалал ихтэй өдөр. Өнөөдрийн болж буй үйл явдал бүхэлдээ таныг зальгах болно. Та бүгдэд нь хэрэгтэй байна. Магадгүй таны асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг тань найз нөхөд болон хамаатан садангийнхаа анхаарлыг татна. Та хэнд хэрэгтэй вэ? Хэн таныг гэдэг вэ? Үүний талаар бодоод нэг үзээрэй. Өөртөө болон эрүүл мэнддээ анхаарал тавь, гэхдээ удаан хугацаанд ганцаараа байсны хэрэггүй.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ өдөр тааламжгүй эвдрэл сүйрэл, осол аваар болж магадгүй. Тиймээс үр хүүхдүүдээ хараа хяналтгүй сул тавьж болохгүй ба хөгшид настангууддаа анхаарал болгоомжтой байхыг сануулж анхаарал тавиарай. Энэ өдөр өвдсөн өвчин хүнд удаан хугацаанд үргэлжлэнэ. Зүүд таагүй мэдээг зөгнөх болно.
Хилэнц (10/23-11/21)
Бизнесийн салбарт ажилладаг эрчүүд амжилт олно гэж одод зөгнөжээ. Таны эргэн тойронд дандаа олон хүн цуглардаг юм байна. Өвөрмөц сэтгэлгээ, биеэ авч явах байдал, ертөнцийг харах баригдмал бус үзлээрээ та тэднийг өөртөө татдаг аж. Нийтэч зан, зөв шийдвэр гаргах чадвар, холбоотнуудын тусламж зэргийн ачаар та санхүүгийн их ашиг олно. Эмэгтэйчүүд хайртай хүнээ анхааралтай ажиж, гүйцэд таньж мэдэхийг хичээ.
Нум (11/22-12/21)
Төвөгтэй гэж үзсэн ажил хэргийг явуулахад тохирох өдөр. Энэ бүхнийг хийж гүйцэтгэхэд таны бүтээлч онгод болон хэрсүү ухааны хослол нийцэл нөлөөлнө. Хэрвээ та, ямар нэгэн зүйлийг хийхээр шийдсэн бол таны хичээл зүтгэлийн үр дүн ирээдүйд таныг хүндэлж, нэр хүндтэй байлгахын үндсийг тавих болно. Өнөөдөр, эрүүл мэнддээ онцгой их анхаарал болгоомжтой хандахыг сануулж байна. Магадгүй, танд үл таних өвчний шинж тэмдэг мэдрэгдэх бөгөөд үүнийг эмчид очилгүй үл ойшоон өнгөрөөж болохгүй.
Матар (12/22-1/19)
Жижиг хэмжээнии таагүй зүйлсд анхаарал хандуулах шаардлагагүй, цаг хугацаа өнгөрч бүх зүйл байр байрандаа орно. Удирдах албан тушаалтнуудад өөрийн захиргаанд харъяалагдах хүмүүст зориулж зөв ёс суртахуунтай байж эрүүл уур амьсгалыг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулахыг од гарагс зөвлөж байна. Нээлттэй, илэн далангүй, халуун дулаан ааш гаргаснаар хувийн харилцаагаа сайжруулна. Танд хуучны найз нөхөд тань хандах нь дамжиггүй. Түүнчлэн таныг олон төрөл, олон янзын үйл явдлууд хүлээж байгаа тул тэр бүхэнд толгойгоо алдчихгүй байхыг хичээгээрэй.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр таныг өнгө үзэмжийн бурхүүл нөмрөн авсан байна. Иймээс энэ боломжийг ашиглаж эсрэг хүйстэйгээ харилцахад таатай байна. Зохистой нийлэмжтэй харилцаа нь тогтворжих магадлал маш өндөр байна. Урьдын хайртай хүнтэйгээ уулзаж магадгүй. Урт хугацааны туршид уулзаагүй бол одоо яг холбоогоо сэргээх цаг юм.
Загас (2/19-3/20)
Сэтгэл санааны байдал огцом өөрчлөгдөх, өвчин тусаж болзошгүй. Буруу мэдээллээс эсвэл өрсөлдөгчдийн чинь далд явуулгаас болж буруу тооцоо хийж алдаа гаргах гэх мэт зүйл тохиолдож болно. Найз нөхөдтэйгээ харьцах харьцаагаа дахин харж үзэх шаардлага ч гарч болох юм. Таны ажил хэрэгч байдал мөн дуусгавар болж буй ажилдаа анхаарал болгоомжтой мөн ухаантай байхыг зөвлөж байна. Өөрийн биеийн байдалдаа анхаарлаа хандуулаарай. Тос ихтэй зүйлээс татгалз.
Өнөөдрийн зурхай /2015.12.30/ | ||
Үзсэн: 391 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.