
Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын нэгэн. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 22. 7 улаан мэнгэтэй, хар морь өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ ундаа элбэг олдоно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ажил хэрэг муугүй, санасан бодсон бараг бүгд биелэнэ. Харьцаагаа сайжруулах ажил хэргийн гэрээ хэлэлцээр байгуулах богино хугацааны таатай үе ирж байна. Түрээсийн гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгө худалдаж ав. Зээл ав. Гэхдээ ашиггүй зүйлд мөнгөө бүү үр. Тэгэхгүй бол энэ бүхэн дэмий хоосон зүйл болон хувирах болно.
Үхэр (4/20-5/20)
Бүхэлдээ азтай, амжилттай өдөр. Энэ өдрийн бүх арга хэмжээг урьдчилан төлөвлөж идэвхтэй өнгөрөө. Ажил хэргийн уулзалт төлөвлөсөн бол үдээс өмнө амжуул. Учир нь үдээс хойш та зөв шийдвэр гаргаж чадахгүй нь бололтой. Чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ хөгжим, дүрслэх урлаг эсвэл бүжиг сонго.
Хамтатгах (5/21-6/21)
Романтик адал явдал тохиолдох, гэр оронд баяр баясгалан ноёлох өдөр. Хэрвээ та ажил хэргээсээ хөндийрөх зав гаргаж чадвал мартагдашгүй уулзалт хүлээж байна. Таны сэтгэл хөдлөл амьдралын эрч хүч ойр дотныхныгоо гайхшруулна. Таны дотоод ертөнцийг баяжуулж уран бүтээлч чанараа хэрэгжүүлэхэд туслах шинэ найз нөхөдтэй болно. Харин энэ өдрийг гэр бүлтэйгээ гадуур хооллож өнгөрөөхийг танд зөвлөе.
Мэлхий (6/22-7/22)
Мөргөл үйлдэх, үйлдсэн хэрэгтээ гэмшихэд таатай өдөр. Олонхи нь өнөөдөр хийсэн муу үйлдээ гэмшинэ. Сүмд очвол сайн. Урьдын алдаагаа ухамсарлаж ирээдүйгээ бод, “далавчтай байхад унах тухай бүү бод” гэдэг зүйр үгийг сана. Шинэ санаа сэдэл шинэ ирээдүй гээд өөрчлөлт бүхэн таны өмнө нь олж харж байгаагүй мэргэжлийн онцлогийг харах нүдийг нээж өгнө.
Арслан (7/23-8/22)
Таагүй өдөр. Ялангуяа мөнгөтэй холбоотой чухал эргэн залруулах аргагүй үйлдэл бүү хий. Урьд өдрүүдийн ядаргаа хэт ачаалал эрүүл мэндэд тань нөлөөлж болзошгүй. Гэнэтийн зөрчил үүсэх боловч тэвчээртэй хандвал таны талд түргэн шийдэгдэнэ. Өсвөр насны хүүхдийнхээ түүний нэр төрийг нь хөндөж, түрэмгий авир гаргуулахгүйн тулд туйлын анхааралтай харьц. Таньд төлөвлөөгүй зардал гарах тул эртнээс бэлэн бай. Өнөөдөр таны хувьд сугалаа болон аз туршсан үйлдлийг одод ивээхгүй байгааг анхаар.
Охин (8/23-9/22)
Зөрчилтэй хоёрдмол өдөр. Сэтгэл санаа сайн муу хоёр тал руу эрс хэлбэлзэнэ. Муу хүмүүсийг туйлын ихээр жигшин зэвүүцнэ. Яаруу сандруу шийдвэр, гэнэтийн алхам бүү хий. Ихээхэн мөнгө бүү үр. Үнэтэй зүйл бүү худалдан ав. Өөрийн мөнгө эд хөрөнгийг сэжиг бүхий хувь хүмүүс байгууллагад бүү даатга.
Жинлүүр (9/23-10/22)
Хайр дурлалын асуудал өнөөдөр маш эмзэг байна. Гэрлэсэн хүмүүс бие биенээ ойлгохгүй маргаж, гэрлээгүй хосууд үл ойлголцолд хүрэх өдөр. Гэхдээ байдал удаан үргэлжлэхгүй бөгөөд энэ ордны хүмүүс байгалиас заяасан зальтай учраас уснаас хуурай гарч чаддаг хүмүүс. Гэхдээ энэ зан нь тийм их хортой биш. Энэ ордны хүмүүс хүнд хань болж чаддагаараа бусад ордныхноос өмөрмөц ялгарах ялгаатай.
Хилэнц (10/23-11/21)
Түншүүдийн харьцаа идэвхжинэ. Биеэ эмх цэгцтэй авч явахыг эрмэлзэх болж, сэтгэл хөдлөл, бусадтай харьцах харьцаанд ашиг хонжоо харсан байдал илэрнэ. Аливаа үйл ажиллгаанаас хурдан үр дүн бүү хүлээ. Өндөр амжилтанд хүрэхийн тулд уйгагүй хичээл зүтгэл, хөлс асгаруулсан хөдөлмөр, шантрашгүй хатуу зан төлөв, цаг хугацаа шаардлагатай байдаг. Бизнесийн хүрээнийхэн өнөөдөр их биш юмаа гэхэд тодорхой хэмжээний ашиг олно.
Нум (11/22-12/21)
Осолтой өдөр. Таны бодож санасан зүйлс бодит байдал болон хувирч болзошгүй. Санаа бодлоо хяна. Чухал ямар ч ажлаар бүү оролд. Сэтгэл санааны эрч хүчний түвшин доошилсон нь эрх мэдлээ унагаж, эргэн тойрныхондоо нөлөөлөхөд хүргэнэ. Идэвхтэй ажиллагаа нь туйлдлыг авч ирнэ. Энэ өдөр гэмтэл авах, өвдөх магадлалтай Хэрэв бэртэж гэмтсэн тохиолдолд эмчилгээний хугацаа урт байх нь. Аливаад өөрийнхөөрөө хэт зүтгэж, ухаан мэдрэлгүй мэт явах хэрэггүй. Ажил хэргээ болон өөрийн эрүүл мэнд, биеэ бодож хааяа ч гэсэн зөвшилд хүрдэг гэдгийг өөрийнхөө төлөө бүү мартаарай.
Матар (12/22-1/19)
Та аливаа зүйлийг шуурга мэт дайран хийж, үүнийгээ цорын ганц арга гэж боддог уу. Энэ бол таны дархлааг сулруулах гол хүчин зүйлүүдийн нэг. Магадгүй ажил хэргийн санал болон хийж буй ажлаа амжилттай дуусгахад таатай. Мөн ямар нэгэн зүйлийг шинээр сонирхож эхлэнэ. Таны сэтгэл татах чадвар эргэн тойронд байгаа бусад хүмүүсийг гайхшируулна. Харин энэ ордны эрчүүд өөрийн боломжит хүрээний хүмүүстээ ойр байж тэднийг тодорхойлоорой. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарахаас зайлсхийхийн тулд амьдралын хэв маягаа эмх цэгцтэй байлга. Унтахын өмнө салхинд яв, эсвэл ядаж ажил руугаа явган яв.
Хумх (1/20-2/18)
Энэ ордныхны онцгой өвөрмөц санаа бодлууд маш үp дүнтэй болж өөрсдөд нь төдийгүй найз нөхөд хамт ажиллагсдад нь ашиг авч ирнэ. Таны удирдлагаараа үнэлүүлэх, шагнуулах хэрэгцээ нь олон асуудал үүсгэж, нэр хүндэд нөлөөлнө. Одод ажилд тань гэнэтийн саад учрахыг анхааруулж байна. Үүссэн байдлаас нэр хүндтэй гарахын тулд та ихээхэн чармайлт гаргах болно. Зөрүүдлэхгүй байж, хүчээр асуудлыг шийдэх гэсний хэрэггүй. Эрсдэлээс айлгүй ажил хэргээ явуул. Шинэ үйлчилгээ эрхэл, шилжин суурьшихад таатай байна.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр таны мэдрэмж ер бусын хурц байна. Зорилгодоо хүрэхийн тулд муйхарлан бүү зүтгэ. Өөрийн боломжоо бодитоор цэгнэх, дипломат авьяас, хурц цовоо зан тань эсрэг хүйстний өмнө амжилт олоход тусална. Энэ өдөр хайрттайгаа лааны гэрэлд зоогийн газарт оройн хоолоо зооглож өнгөрөөхөд тааламжтай. Сексийн харьцаа та хоёрт таашаал авчирна гэдэгт итгэлтэй байж болно. Харин өнөөдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байвал зохилтой.
Өнөөдрийн зурхай /2016.01.01/ | ||
Үзсэн: 505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.