
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Маргааш зарим газраар цас орж, 3-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
2016 оны нэгдүгээр сарын 01-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. 17 цагт 12 хэм, 20 цагт 16 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 12 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 70 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2016 оны 01 дүгээр сарын 01-ний 20 цагаас 1 дүгээр сарын 02-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16 метр хүрч явган шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 18-23 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
2016 оны 1 дүгээр сарын 3-наас 1 дүгээр сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
3-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр, 4-5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3, 4-нд Алтайн уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
Маргааш зарим газраар цас орно | ||
Үзсэн: 541 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.