Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2016.01.02/

2016-01-02 06:57:00

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 2. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 23.  Зургаан цагаан мэнгэтэй, харагчин хонь өдөр. 13.31 цагт сар тал болно. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана.  Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Хувийн ажил хэрэгт таатай өдөр. Ажил хэргийн асуудлууд бүтэмж муутай байна. Мөнгөтэй болгоомжтой харьц. Эс тэгвээс санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Амьдралын харилцаанд идэвхтэй байх бүх боломжоо ашигла. Энэ нь хэвийн зүйл биш учраас тусламж, зөвлөгөөг хэрэгсэхгүй орхиж болохгүй.


Үхэр (4/20-5/20)

Таагүй өдөр. Сэтгэл санаа тайван бус, стресст орж магадгүй. Ойрын үед ямар нэгэн мөнгөн орлого орно гэж найдаад хэрэггүй. Хэмнэлтийн горимд шилж. Найдаж буй хүмүүсээсээ тусламж хүлээгээд нэмэргүй. Өөртөө зөвхөн таны анхаарлыг татах хүмүүсийг ойр байлгахыг хичээ. Богино эсвэл урт хугацааны төслүүдийг эргэцүүлэн тунгаахад цаг гаргах нь ухаалаг хэрэг байж болох ба ирээдүйн зорилтоо биелүүлэхэд чинь туслах болно.


Хамтатгах (5/21-6/21)

Энэ өдрийг гэр орны ажилд зориул. Та гэр орондоо эмх цэгц тогтоож чадна. Эрүүл агаарт биеийн хүчний ажил хийх нь сэтгэл санааг өөдрөг болгож сэтгэл зовоосон хэцүү асуудлуудаас ангижруулна. Сэтгэл зовоосон асуудлуудаасаа салж ажил хэргийн идэвхээ өрнүүлэх шаардлагатай байна. Чухал ажил хэргийг шийдвэрлэхдээ өөрийн зөн билэг болон хүлээцтэй байдалдаа найд.


 Мэлхий  (6/22-7/22)   

Хувь заяа танд амжилтанд хүрэх шинэ зам нээж өгч байна. Чухал шийдвэр гаргах цаашдын төлөвлөгөөгөө боловсруулахад тохиромжтой. Ажил маш ихтэй болох тул ажил амралтаа зохицуулсан дэглэм боловсруул. Хатгаа авахаас болгоомжилж дулаан хувцасла. Өөрөө өөртөө анхаарал тавь. Учир нь та бол өөрт чинь байгаа хамгийн эрхэм зүйл шүү дээ.


Арслан (7/23-8/22)   

Хүнд өдөр. Таны тогтворгүй сэтгэл санаа ба хөнгөн хуумгай зан хамгийн энгийн ажлаа гүйцэтгэхэд ч саад болно. Материаллаг байдалд хямрал үүснэ. Тусламж хэрэгцээтэй хүнд туслахаас татгалзахад хэцүү байдгийн адил зарлагаа хянахад ч хүнд байна. Гэхдээ та буяны ажилд оролцсоноор сэтгэл хангалуун байж өөрийн үйлдлийн зөв гэдэг дотоод итгэл үнэмшилтэй болно. Энэ ордны эрчүүд хэдийгээр нойронд сайн боловч тодорхой шалтгааны улмаас нойр ихдэх өвчин тусах магадлал өндөр байна.


Охин (8/23-9/22)   

Шинэчлэлийн өдөр. Амьдралын хэвшсэн хэв маягтаа ямар нэг өөрчлөлт хийхийг хүснэ. Тэдний материаллаг сайн сайхан байдал нэг цагийн дотор л өөрчлөгдөж магадгүй. Түрэмгий зангаас зайлсхийж, яаруу түргэн шийдвэр бүү гарга. Хэт чөлөөт амьдрал таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Хайр сэтгэл эрчтэй, солигдмол, санаа сэтгэл тогтворгүй, наргиж цэнгэх хүсэл урьдчилан таашгүй сөрөг байдлаар солигдох болно. Өөрийн баримталдаг зарчим, үзэл бодлыг өөрчилөхгүй байхыг хичээгээрэй.


Жинлүүр (9/23-10/22)   

Худал хуурмагийн өдөр. Хуурамч лиценз бүхий олон тооны зуучлалын мэхлэгч компаниуд таныг хууран мэхлэх гээд байгааг анзаарах хэрэгтэй. Долоо хэмжиж нэг огтол гэдэг үгийг амьдралдаа хэвшил болгох нь болзошгүй аюулаас таныг сэргийлж чадна. Хэрвээ та банк санхүүгийн байгууллагад мөнгөө энэ өдөр хадгалуулвал зүгээр л сайн дурын буцалтгүй тусламж үзүүлж байна гэж ойлгож болно.


Хилэнц (10/23-11/21)   

Од эрхэс гадуур олон нийтийн арга хэмжээ, соёл, урлагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийнхөө авьяас, чадварыг харуулахыг зөвлөж байна. Учир нь та өнөөдөр л цаашдын хувь заяагаа холбох хүнтэйгээ танилцах магадлалтай байна. Унтаж амрахын өмнө шүршүүрт ор. Дулаан хувцаслаж бай. Өнөөдөр нийтийн унаанд сууж явахдаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.


Нум (11/22-12/21)   

Өөрчлөлтийн өдөр. Ажил маш их байна. Хотын нөгөө зах руу нүүх, пүүсийнхээ үйл ажиллагааг өөрчлөх, магадгүй пүүс хаагдаж энэ тухай хэлэхдээ “мартах” гэх мэт өөрчлөлтүүдэд бэлэн бай. Гэр бүлийн тааламжтай байдал нь таны ирэх долоо хоногийн ажлын эерэг байдлыг бий болгоно. Таны хүсч байгаа болон боломжит байнгын хэлбэлзлээс үүдэн зарим нэгэн зарлага гарч болно. Өөрөөр хэлбэл, таны орлогоос давсан зарлага үүсч мэднэ гэсэн үг. Бүү сандар. Шинэ нөхцөл байдалд та зохицож чадна. Харин бүх зүйлд бэлэн бай.


Матар (12/22-1/19)   

Таны хувийн эрх чөлөө, гэр бүлийн хүмүүсийн дарамтад орж болзошгүй. Дотны хүмүүсээ ч өөрийн хувийн амьдралд бүдүүлгээр оролцохыг бүү зөвшөөр. Амьдралын гэрэл гэгээг харж, өөдрөг байхыг хичээ. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонс. Өнөөдөр та итгэмээргүй байдлаар боломжгүй гэж бодож байсан зүйлдээ хүрнэ. Магадгүй өнөөдөр та эцэг эх, найз нөхөд, ойр дотныхноосоо санхүүгийн туслалцаа авахыг үгүйсгэхгүй. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд эрч хүчээ зөв хувиарлаж ажиллахыг од эрхэс таньд зөвлөж байна. Өнөөдөр тулгуур хөдлөх эрхтэн гэмтэж, мэдрэлийн өвчин үүсэж болзошгүй.


Хумх (1/20-2/18)   

Нөхцөл байдал муудаж, шийдэгдээгүй бэрхшээлүүд гэрээ хэлэлцээр байгуулах үед хүндрэл учруулах шалтгаан болно. Сэтгэлийн тэнцвэртэй байдалд орших ба ёс суртахууны асуудлуудад төвлөрөх өдөр. Ажлын идэвхийг бууруулах, бусдын амжилтад анхаарахгүй байх хэрэгтэй. Цаг хугацаа бүгдийг байранд нь тавина. Уран бүтээлч, өндөр ухамсартай хүмүүс өөрийн авьяасаа үр өгөөжтөй гаргаж мөн бодсоноо биелүүлж чадна. Үүссэн бэрхшээлүүдтэй зөв үp бүтээлтэй тэмцэж сур. Эс тэгвээс таны амьдралын хөгжил дэвшилд ноцтой саад тоттор учруулна.


Загас (2/19-3/20)

Ажилдаа өөрийгөө бүрэн зориулах нь сэтгэл санааны тогтворгүй байдлыг даван туулахад тусална. Урьдын үзэл бодол, бодит бус үнэлгээнээсээ салахыг хичээ. Аливаа асуудалд хэт туйлширсан байр сууринаас хандах нь удирдлага, хамт ажиллагсадтайгаа санал бодол зөрөлдөхөд хүргэнэ. Бусдын ялангуяа туршлагатай мэргэжилтнүүдийн зөвлөгөөг сонс. Санхүүгийн салбарт ажиллагсад өнөөдөр одтой байх бөгөөд сугалаанд азаа үзсэн ч хожих боломж өндөр байна.


Өнөөдрийн зурхай /2016.01.02/  
Үзсэн: 442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй