Шууд Chart

“Формула 1”-ийн түүхээс товчхон...

2013-09-25 10:30:00

Анх 1920-1930-аад онд зохиогддог байсан Европын аварга шалгаруулах Гран-При тэмцээн нь өнөөгийн  “Формула 1”-ийн эхлэл болсон түүхтэй гэдэг. Тухайн үед  Гран-Прид оролцож байсан оролцогчид дэлхийн II дайны өмнө "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг зохион байгуулах анхны дүрмийг боловсруулан, 1941 онд хүчин төгөлдөр болгохоор төлөвлөж байсан авч 1946 оныг хүртэл эцсийн байдлаар бүрэн баталж чадаагүй ажээ. 1946 онд шинэ тутам байгуулагдсан Олон улсын автоспортын холбоо “Формула-1” гэж нэрлэгдсэн тэмцээний дүрмийг танилцуулан батлуулж, улмаар 1947 онд хүчин төгөлдөр болгожээ. Үүний хамт тэр ондоо багтааж тэмцээнийг зохион байгуулагчид гурван Гран-При уралдааныг “Формула 1”-ийн шинэ дүрмээр явуулсан байдаг. 1948 онд “Формула 1”-д “Формула 2” гэдэг ангилал нэмэгджээ. Бас бүр бага ангилал, “Формула 3”-ыг 1950 онд зохион явуулжээ. Эхний бүдүүвчээр “Формула 1”-ээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг, “Формула 2”-оор тивийн аварга шалгаруулах тэмцээнийг, “Формула 3”-аар улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулдаг байна.

Нийтэлсэн: М.Тодбэх

“Формула 1”-ийн түүхээс товчхон...  
Үзсэн: 2643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй