
Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 3. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 24. Таван шар мэнгэтэй, хөх бич өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Холимог өдөр. Өдрийн хоёрдугаар хагаст ихээхэн хүчээ үрэх таагүй зүйл, сэтгэл санааны хямрал гарна. Таны үйлдэл замбараагүй байна. Эргэн тойрны чинь хүмүүс таны занг ойлгохгүй байна. Явах гэж буй аялал танаас ихээхэн оюун санааны болон биеийн хүчний эрч хүч шаардана. Юунд ч эргэлзэлгүйгээр явахыг хүссэн газар луугаа явж, өөртөө дэлхий ертөнц болоод амьдралыг өөрөөр харах боломж олго.
Үхэр (4/20-5/20)
Өөрийгөө ялах тавьсан зорилогодоо хүрэх өдөр. Өнөөдрийн бүх тавьсан зорилго санхүүтэй холбоотой байх болно. Өрөө төлөх ба буцаан зээлдэх орлогын шинэ эх үүсвэр хайх дотны хүмүүстээ туслах буян үйлдэх гэх мэт байх нь. Зарим энэ ордныхон зугаа цэнгэлд татагдах хүслээ дарахад бүх хүчээ зориулах шаардлагатай байна.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр анхаарал сэрэмж илүүдэхгүй, хүлээцтэй бай. Энэ долоо хоногт санаснаа гүйцэлдүүлэх боломж гарна. Магадгүй, та дээд хүчний дэмжлэг, тусламжийг мэдрэх бололтой. Энэхүү мэдрэмж нь зарим нэгэнд гайхшралыг төрүүлэх, зарим нэгнийг төөрөгдөлд оруулж мэднэ. Орчин тойрондоо уусалгүй өөрийнхөөрөө биеэ авч явахыг од эрхэс зөвлөж байна. Энэ өдөр өвчин тусвал ужгирч архаг шинжтэй болно.
Мэлхий (6/22-7/22)
Та нөхцөл байдлыг өөрчлөхийг хичнээн хүсэвч бүтэхгүй нь. Гэхдээ гэнэтийн аялал цагаа олж таны өмнө шинэ гайхалтай ирээдүй нээж өгнө. Жижиг сажиг зүйлс ч бүтэлгүй байвал ирээдүйд томоохон амжилтанд хүрэхийн бэлтгэл гэж бод. Түрэмгий үйлдэл хийх, гэнэтийн шийдвэр гаргахаас татгалз. Зөв баг болон ажиллахын тулд хамт ажиллагсадтайгаа ярилцахад цаг гарга. Хэрэв та өөрийн хандлагыг өөрчилж чадвал бусад хүмүүс ч гэсэн хандлагаа хэрхэн өөрчилдөг болохыг хараад та гайхах болно.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр материаллаг байдлаа дээшлүүлэх аливаа боломжийг бүү алд. Олон гэнэтийн үйл явдал тохиолдох бөгөөд бүгд таатай бахгүй. Энэ нь танаас уужуу саруул ухаан ихээхэн эрч хүч шаардагдана. Дотоод нэгдэл нягтрал нь дарга удирдлага хамтран ажиллагсдын дэргэд таны нэр хүндийг өсгөхөд нөлөөлнө. Тухайлсан ямар нэгэн зүйлд чиглэсэн асуудалд анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Мэдрэл муудах осол бэртэлд өртөх магадлалтай тул болгоомжтой бай.
Охин (8/23-9/22)
Оюутнууд эрдэмтэд, соёлын ажилтнуудыг амжилт хүлээж байна. Од эрхэс энэ ордны идэвхийг мэргэжлээ дээшлүүлэх талруу хандуулж байна. Мөрөөдлөө орой хэрэгжүүлэхээр хойш нь тавь. Таны оюун санааг шинэ төлөвлөгөө, сонирхолтой санаанууд эзэмдсэн байна. Гэвч ажил хэргийг хэзээ ч хийж амжина гэдгийг ойлгох хэрэгтэй. Найз нөхдийнхөө харилцааг эргэн харах шаардлага гарна.
Жинлүүр (9/23-10/22)
Од эрхэс яаралтай ажиллах, өөрчлөн байгуулалтын үед их цухалддаг хүмүүсээс амь биеэ хайрлалгүй хөдөлмөрлөхийг шаардаж байна. Яахав хийсэн ажил тань үлдээ л биз үүнд санаа зовох хэрэг байхгүй. Дахиад хийх хугацаа гарна. Яаран амралт зугаалгад явах гэсний хэрэггүй бөгөөд бэртэж гэмтэх, таагүй зүйлсүүд таныг тойрохгүй гэдгийг сана.
Хилэнц (10/23-11/21)
Тааламжтай өдөр. Өгөөмөр сэтгэл, хайр энхрийлэл, өршөөл уучлалын өдөр болно.Спортоор хичээллэх, бусадтайхарилцаа тогтоох, үр тогтооход сайн өдөр. Үдээс хойш гэнэтийн мэдээ хүлээн авна. Гэр бүлийнхэн эсвэл найз нөхөд, хамт олонтойгоо хотоос зайдуу салхинд гарч зугаацан цэнгэхэд таатай. Харин гэнэт их идэх, ходоод гэдэс хямрах зэрэг өвчин илэрч болзошгүй байна
Нум (11/22-12/21)
Өр зээл, хүнд үүрэг даалгавар, ямар нэгэн хамааралтай холбоотой өдөр. Худал хэлэх, найдваргүй зан гаргах, амлалтаа биелүүлэхгүй байх хандлагатай. Энэ өдөр та өөрийнхөө идэвхи санаачлагатай байдлаа удирдлагадаа харуулах хэрэгтэй. Хэрэв өөрийнхөө байр суурийг бататгаж, санаачлагатай байдлаа гаргаж чадахгүй бол тэдний урам хугарч, таны байр суурь ганхаж мэдэх нь. Шинэ ажлын байранд очих, тавьсан зорилгодоо хүрэхэд тань ямар нэгэн саад бэрхшээл гарах магадлалтай.
Матар (12/22-1/19)
Бусдын үзэл бодол, шүүмжлэлд таагүй хандах өдөр. Бусдын сэтгэл санааг ойлгохдоо муу байна. Энэ өдөр усаар дамжин сансрын эрчим хүч энерги орж байгаа тул усанд ор. Гэрийн ажилд өдрийг зориул. Зориуд үүсгэсэн гэнэтийн таагүй зүйл нь танд амьдралын эрч хүч өгнө. Энэ үед санхүүгийн алдагдал, хулгай, дээрэмд болгоомжтой бай.
Хумх (1/20-2/18)
Олон энэ ордныхон нөхцөл байдлыг бодитоор дүгнэж чадахгүй, үл биелэх мөрөөдөл, хүсэл төсөлд автагдана. Энэ үед танд түншүүдийн дэмжлэг эөвлөгөө, мөн амьдралын ялалт, ялагдлын өнгөрсөн туршлагууд туйлын чухал байна. Өөрийн ба хамтрагчийн хүч, боломжийг хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй, эс тэгвээс хэвшмэл жижиг зүйлд живэх болно. Хэт өөртөө итгэлтэй байх эсрэгээрээ зориггүий байх нь хувь хүний хоорондын харилцаанд асуудал үүсгэж болно. Гэр бүлийн санал зөрөлдөөн гарч болно.
Загас (2/19-3/20)
Таны амьдралын эрч хүч өндөр төвшинд байна. Өнөөдөр хувийн зарим алдаагаа засах сайхан боломж гарна. Гэнэтийн мэдээ дотны хүнтэйгээ харьцах харьцаанд нөлөөлнө. Мөн таны одоогийн албаны эсвэл нийгмийн байр суурийг үндсээр нь өөрчилж болзошгүй. Зарим энэ ордныхон өнөөдөр сэтгэл санаа жоохон тайван бус байна.
Өдрийн зурхай /2016.01.03/ | ||
Үзсэн: 473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.