Шууд Chart

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

2016-01-03 08:47:06

Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2016 оны нэгдүгээр сарын 3-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 23-28 хэм, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 17-22 хэм, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:   Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 хэм хүйтэн, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны нэгдүгээр сарын 4-нөөс нэгдүгээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд нутгийн өмнөд хэсгээр, 5-нд төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 6-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4-6-нд нутгийн өмнөд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.


Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй