Шууд Chart

Эзэнгүй аралд ганцаар амьдрагч гоонь эр

2013-09-25 10:34:00

1987 онд Дэвид Глашин гэгч эр биржийн арилжаагаар 6,5  сая австрали доллар алдчихаад гутарсандаа эзгүй аралд очихоор шийджээ. 1993 онд тэр өөрийн найз бүсгүйн хамт Австралийн Restoration Island-д нүүн ирсэн ч, арлын амьдрал бүсгүйд санаанд нийцээгүй учир,  Дэвидийг орхиод хүүгээ аваад явсан байна.

Даяанч эр өөрийн амьдралаа болгоод байх аргад сурч эхэлж.  Дэвид ногоо тарьж,  тэр ч байтугай өөрийн гэсэн шар айраг хийдэг байна. Тэр интернэтээр урьдын адил хувьцаа  худалддаг  ажээ. Түүний амьдарч буй аралд интернэт байдаг ч чанар, хурд мэдээжээр сайнгүй.  Дэвид мөн нарны энергиэр ажилладаг компьютер хэрэглэдэг байна.

Тэрээр  зэлүүд аралд өөртэй нь хамт аж төрөх эмэгтэйг эрж байгаа зараа тавьсан танилцах сайтыг шалгахаар  л голдуу интернэт ашигладаг аж. Өөрийнхөө цөхөрсөн амьдралыг  бүсгүйчүүдэд ойлгуулахын тулд өөрийн хийсэн хиймэл загвар өмсөгчийн зургийг ч Интернэтэд тавьжээ. Одоогоор нэг ч эмэгтэй түүнтэй хамт эзэнгүй аралд амьдрахыг зориглоогүй учир Дэвид аанай л ганц бие хэвээр  байна.

 

 

Нийтэлсэн: М.Тодбэх

Эзэнгүй аралд ганцаар амьдрагч гоонь эр  
Үзсэн: 2193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй