Шууд Chart

Хоёр ширхэг алим 1500 долларын үнэ хүрэв

2013-09-25 10:35:00

Нэгэн австрали эмэгтэй Apple компанийн шинэ бүтээгдхүүнээс 2 ширхэг iPhone гар утас худалдаж авахыг хүсэн байна. Брисбенд хотод амьдардаг 21 настай тэрээр интернетийн нэгэн сүлжээнд америкийн Apple үйлдвэрийн гар утсыг худалдаж авах хүсэлтэй тухайгаа бичжээ. Удалгүй түүн рүү нэгэн эмэгтэй утсаар ярьжээ. Тэрээр 1500 америк долларт  2 ширхэг "apple" зарна гэжээ. Тэд уулзахаар тохиролцож, худалдан авагч дээрх мөнгийг хоёр хайрцагтай iPhone-оор солин авчээ. Ингэхдээ худалдан авагч хайрцаг доторхийг шалгаагүй байна. Гэртээ ирээд хайрцагуудыг нээтэл ердөө хоёр ширхэг ногоон алим байжээ.

Нийтэлсэн: М.Тодбэх

Хоёр ширхэг алим 1500 долларын үнэ хүрэв  
Үзсэн: 1981 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй