
Зохиолч, яруу найрагч Б.Ойдовын шүлэг, хөгжмийн зохиолч Т.Нямдоржийн аялгуу “Уянгалан дуулагч гитар минь” дуу 2016 оны анхны бүтээл болжээ. Энэ дууны шүлгийг яруу найрагч оны өмнөхөн бичсэн бол аялгуу нь өнөөдөр мэндэллээ. Энэхүү дууг “Харанга” хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн дуулсан бөгөөд тун удахгүй клипний зураг авалтад орох гэнэ. Сонирхуулахад, дууны дахилтын хэсэгт манай улсын шилдэг гитарчид өөр өөрсдийнхөө зохиосон аязыг тоглох юм байна.
Уянгалан дуулагч гитар минь
Аяа, миний уянгалан дуулагч гитар минь
Аз жаргал, баяр баяслын гялбаа минь
Эрин үеийг эзэгнэсэн айзамт хэмнэл минь
Эгшиг дуу хайрласан аялгуут чавхдас минь
Урлагт анх хөтөлсөн уянгалан дуулагч гитар минь
Уярам аялгууг урлаж өгсөн сэтгэмж минь
Алдарч догдлох сэтгэлийн торгон мэдрэмж минь
Амжилт бүтээл авчирсан тодхон дурсамж минь
Аяа, миний гитар минь, гитар минь
Ахуй санаа, амин зүрхний цомнол минь
Ертөнцөд оршин байхын утга учир минь
Ерөөлөөр учирсан яруу эгшиглэнт алдрай минь
Зүйрлэхийн аргагүй уянгалан дуулагч гитар минь
Зөвхөн надад заяасан юм шиг тавилан минь
Зүүдний бичлэгийг зүглүүлж өгсөн зарлага минь
Зүрхний хайртай учруулж өгсөн зардас минь
Насан туршид уянгалан дуулагч гитар минь
Намайг чимдэг мөнхийн цог жавхлан минь
Нажид, цэнгэлийг хамтдаа туулсан итгэл минь
Нартаас хальсан ч эргэн дуурсах учрал минь
Аяа, миний гитар минь, гитар минь
Ахуй санаа, амин зүрхний цомнол минь
Ертөнцөд оршин байхын утга учир минь
Ерөөлөөр учирсан яруу эгшиглэнт алдрай минь
Б.Лхагвасүрэнгийн шинэ уран бүтээл “Уянгалан дуулагч гитар минь” | ||
Үзсэн: 1739 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.