
"Blue Moon" арт галерейд хамтын уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ. Тус галерей нь 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд залуу уран бүтээлчдийг түлхүү дэмждэг. Тиймдээ ч энэ удаа уран баримал, уран зураг, график зураг, усан будаг, сийлбэр зэрэг төрлөөр бүтээлээ туурвидаг залуучуудын 50 бүтээлийг нэгтгэн үзэгчдийн өмнө дэлгээд байна. Тэднээс шилдэг гишүүн уран бүтээлчийг шалгаруулж, ирэх онд Франц улсын нийслэл Парис хотноо сарын турш бүтээлээ туурвих, үзэсгэлэнгээ гаргах эрх олгоход тус галерейн гишүүн зураач Д.Ганболд сонгогджээ. Шалгаруулалтыг өнгөрсөн онд хамгийн их бөгөөд чанартай бүтээл туурвиснаар нь дүгнэсэн байна. Үзэсгэлэн энэ сарын 6 хүртэл үргэлжилнэ.
"Blue Moon"-д хамтын бүтээл дэлгэгдлээ | ||
Үзсэн: 390 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.