
Шинэ оны эхний сард мэндэлсэн бөхчүүдийн төрсөн өдрийн талаар товч мэдээлэл хүргэе. Нэгдүгээр сарын 1-нд Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, улсын начин Ду.Батбаяр, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Л.Шинэбаатар нар мэндэлсэн бол өнөөдөр буюу 4-нд Ховд аймгийн харьяат, аймгийн заан Д.Гансүх мэндэлжээ. Харин энэ сарын 6-нд Дорноговь аймгийн харьяат, улсын начин А.Хатансайхан, 7-нд Өвөрхангай аймгийн уугуул, улсын аварга Д.Сумъяабазар, 16-нд Ховд аймгийн харьяат, улсын заан Ц.Мягмарсүрэн, 22-нд Говь-Алтай аймгийн харьяат, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн харьяат, улсын начин А.Батмөнх, 31-нд Архангай аймгийн харьяат, улсын харцага Г.Батбаяр нар дуулим хорвоод дуугаа хадаан мэндэлжээ.
Нэгдүгээр сард мэндэлсэн бөхчүүд | ||
Үзсэн: 1315 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.