
МЗЭ-ийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам ирэх сарын 2-нд Улаанбаатарт болно. Одоогоор чухам хаана зохиохоо шийдээгүй байгаа аж. Энэ жилийн хувьд Д.Сэнгээгийн 100, их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс дээрх наадам олон онцлогтой болох нь дамжиггүй.
Үүнээс гадна оны шилдэг бүтээл шалгаруулдаг “Алтан-Өд” наадам Монголын зохиолчдын гал голомт бадарсан өдөр буюу энэ сарын 9-нд болж, жүжиг киноны, яруу найргийн, түүхэн роман зэрэг долоон төрлөөр шалгаруулна. Мөн Д.Нацагдоржийн, Г.Сэр-Одын нэрэмжит болон “Утга зохиолын төлөө” шагналыг зохих хүмүүст олгодог. Түүнчлэн МЗЭ-ийн гишүүнээр элссэн найрагчдад үнэмлэхийг нь гардуулдаг уламжлалтай. “Алтан өд” наадамд өнөөдрийн байдлаар 100 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлээд байна.
“Болор цом” наадам ирэх сарын 2-нд болно | ||
Үзсэн: 263 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.