Шууд Chart

П.Өнөрбат, Д.Гомбодорж нарын барилдааныг хамгийн их хүлээж байна

2016-01-05 12:30:12

Чөлөөт бөхийн УАШТ ирэх амралтын өдрүүдэд "Буянт-Ухаа" спорт цогцолборт болно. Үзэгчдээс тус тэмцээнд хамгийн их сонирхолтой барилдааныг нэрлүүлэхэд 158 санал иржээ. Тодруулбал, 74 кг-ийн жинд өрсөлдөх П.Өнөрбат-Д.Гомбодорж нарт 57 санал цугласан байна. Д.Гомбодоржийн хувьд 2015 оны УАШТ-ий финалд хүч үзэж, анх удаа түрүүлсэн. Ийнхүү Монгол Улсаа төлөөлөн Азийн АШТ рүү  хүлгийн жолоо залсан боловч визийн асуудлаас болж барилдах байтугай баривчлагдаж байгаад ирсэн. Дараа нь Лас Вегаст болсон ДАШТ-д явах гэтэл мөн л урьдын алдааны улмаас чадаагүй. Тиймээс түүний оронд П.Өнөрбат дэлхийн дэд аварга болоод, Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн.

Бусад барилдааны тухайд:

61 кг. Б.Номин-Э.Ням-Очир 34

58 кг эм. С.Цэрэнчимэд-Б.Шоовдор 22

86 кг. О.Үйтүмэн-П.Өсөхбаатар 16

53 кг эм. Д.Отгонцэцэг-Э.Сумьяа 9

75 кг эм. О.Бурмаа-Г.Наранчимэг 8 гэсэн санал авсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

П.Өнөрбат, Д.Гомбодорж нарын барилдааныг хамгийн их хүлээж байна   
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй