Шууд Chart

Зөвлөлтийн нэгэн цаг үеийн домогт таван тоглогч

2016-01-05 13:10:18

Сергей Макаров 1958 онд төрсөн. “CSKA Moscow”, “Калгари Сан Хосе”, “Даллас” багт тоглож байсан. Олимпийн наадамд 1984, 1988 алт, 1980 мөнгө, ДАШТ-нд найман алт, нэг мөнгө, хоёр хүрэл медалиар энгэрээ гоёж байв.

Вячеслав Фетисов 1958 онд төрсөн. “CSKA Moscow”, “Spartak Moscow”, “Нью Жерси”, “Детройт” багт тоглож байв. 1984, 1988 оны олимпийн наадмын алт, 1980 оны мөнгө, ДАШТ-ээс долоон алт, нэг мөнгө, гурван хүрэл зүүсэн.

Алексей Касатанов 1959 онд төрсөн. “SKA Leningrad”, “CSKA Moscow”, “Нью Жерси”, “Сент-Люис”, “Бостон” багт тоглож явсан удаатай. 1984, 1988 оны олимпоос алт, 1980 онд  мөнгө, ДАШТ-ээс таван алт, нэг мөнгө, хоёр хүрэл хүртэж байсан.

Владимир Крутов 1960 онд төрсөн. “CSKA Moscow”, “Ванкувер” багт тоглосон түүхтэй. 1984, 1988 оны олимпийн наадмаас алт, 1880 онд мөнгө, ДАШТ-ээс таван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай.

Игорь Ларианов 1960 онд төрсөн. “Khimik”, “CSKA Moscow”, “Ванкувер”, “Сан Хосе”, “Детройт”, “Флорида”, “Нью Жерси” багт гол тоглогч болж байсан. 1984, 1988 оны олимпоос алт, 2002 онд хүрэл. ДАШТ-ээс дөрвөн алт, мөнгө, хүрэл медалийг тус бүр нэгийг өөрийн болгосон.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зөвлөлтийн нэгэн цаг үеийн домогт таван тоглогч  
Үзсэн: 2211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.17.xxx [122.201.17.xxx] 2016-01-06 08:32
Энэ тавыг нэгэн цул болгон тоглуулж байсан түүхэн гавьяа В.Тихонов хэмээх домогт дасгалжуулагчид оногдоно гэдэгтэй олон мэргэжилтэн, хоккей сонирхогчид санал нийлэх байхаа...
122.201.17.xxx [122.201.17.xxx] 2016-01-06 08:24
Гайхамшиг гэж энэ 5 мөн. Касатановын төмөр мэт хамгаалалт, Фетисовын холын гайхамшигтай цохилт, багаа удирдах чадвар, Ларионовын уран гоё гулгалт, дамжуулалт, Крутовын пуужин мэт довтолгоо, Макаровын олон хувилбарт хууралт тэгээд гоол, Энэ тавыг гараад ирэхэд гоол орох магадлал 98% би ер нь хожигдож байхыг нь бараг хараагүй юм байна.Бидний үеийнхэн бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл одоо 40-60 настай байгаа нөхдүүд...
91.183.239.xxx [91.183.239.xxx] 2016-01-05 23:13
За энэ тав бол зүгээр л домог доо, харьчихсан үедээ д NHL-д уригдаж тоглож байсан. Ларианов 42 настай байхдаа олимпод тоглож хүрэл авсан гэдгийг л харчих. Зогсоох ямар ч тавал байхгүй дээ
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2016-01-05 15:18
wow. huuhed bhad shonijngoo uzdeg bj bilee ahtaigaa... goe shuu. ЦСКА
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2016-01-05 14:55
Миний үеийн гайхамшигтай хоккейчид.Хөгширсөн харьж яваа үедээ НХЛ-д бас бужигнуулж явсан даа.
119.40.97.xxx [119.40.97.xxx] 2016-01-05 14:49
Жинхэнэ одууд даа. Гайхалтай
182.160.33.xxx [182.160.33.xxx] 2016-01-05 14:10
Энэ алдарт тавыг зогсоох хүч дэлхийд байгаагүй. Америк, Канадыг бүхий л тэмцээнд 5 c дээш гоолоор л туудаг байсан. Дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэгүүд.

Бидэнтэй нэгдээрэй