
“Камертон” хамтлагийн гишүүн Г.Мэнд-Амар бие даасан хоёр дахь цомгоо “Чамд хэлье” хэмээн нэрлэжээ. Тэрбээр тус цомгоо хамтлагийнхаа болон өөрийнхөө уран бүтээлд хөл тавьсны 20 жилийн ойд зориулан гаргасан байна. Г.Мэнд-Амар “Дуу хөгжим, аялгуутай хамт өнгөрсөн 20 жил надад хамгийн сайхан мөч. Амьдралын минь найзууд, хүсэл мөрөөдөл ирээдүйн минь нэг хэсэг болсон “Камертон” хамтлагтаа хязгааргүй их хайртай. Энэхүү цомгийг маань бүтээлцсэн “Ocen grey” продакшн, “IC Creative Division”-ны хамт олон, “DNK”, Дуучин Donna-д талархлаа илэрхийлье. Сэтгэлийн цаадах ертөнцийн хэлэх үг бүхнээ нот бүрт нь шингээн дууллаа. Зүрхээрээ мэдэрч сонсоорой” хэмээн нүүр номдоо бичжээ.
Г.Мэнд-Амар “Чамд хэлье” цомгоо өлгийдлөө | ||
Үзсэн: 314 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.