
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөрийг баталлаа. Хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн жил бүрийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Хотжилтод хамгийн их өртөж байгаа Улаанбаатар хотын хувьд жил бүр 18-20 төрлийн халдварт өвчин бүртгэгдэж, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 50-54 хувийг Улаанбаатар хотын өвчлөл эзэлж, зонхилон тохиолдох халдварт өвчнөөс халдварт шар, цусан суулга, хоолны хордлогот халдвар, сүрьеэ өвчний тархалт буурахгүй, нийт өвчлөлийн 40 гаруй хувийг эзэлж байна.
Үндэсний хөтөлбөр батлагдсанаар хот, суурин газрын оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүх талаар сайжруулахын тулд аюулгүй байдлын индексийг хэрэгжүүлэх нь үр дүнтэй, хариу арга хэмжээ болно гэж үзэж байгаа ажээ.
Хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөрийг баталлаа | ||
Үзсэн: 631 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.