Шууд Chart

Долоо хоногт 30-40 хүн улаанбурханаар өвчилж байна

2016-01-05 17:49:20

2015 оны гуравдугаар сараас дэгдэлт нь эхэлсэн улаанбурханы тархалт өнөөдөр ч үргэлжилж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. Хүйтэн сэрүүний улиралд агаар дуслын замаар халддаг өвчлөл нэмэгддэг. Тиймээс шаардлагагүй тохиолдолд олон хүнтэй газраар зорчихгүй, аль болох даарч хөрөхгүй байхыг эмч нар зөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар 21 мянга гаруй хүн улаанбурханаар өвчилжээ. Нийт тохиолдлын 80 хувь нь нийслэл хотод байна.  Харин өвчилсөн иргэдийн дийлэнх хувийг 0-8 сартай буюу вакцины тун нь гүйцээгүй хүүхдүүд, мөн 15-25 насныхан буюу вакцинд хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа залуус эзэлж байна.

Хүйтний эрч чангарч байгаатай холбоотой ханиад томуугийн гаралт нэмэгдсэн. Улсын хэмжээнд амбулаториор эмчлүүлэгсдийн 6-7 хувийг томуугаар өвчлөгсөд эзэлж байна. Томуу, томуу төст өвчнөөс найдвартай хамгаалах энгийн арга бол вакцин. Гэвч төсөв санхүүгийн хүрэлцээгүй байдлаас болоод дөнгөж 45 мянган хүн л вакцинд хамрагдаад байна. Улирлын чанартай дэгдэлт нь нэмэгддэг халдварт өвчнийг хязгаарлах нь зөвхөн эмнэлгийн үүрэг биш. Иргэд бага насны хүүхдээ гадуур авч явахгүй, дулаан хувцаслах, гараа савандаж угаах, дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэх зэрэг аргаар өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн хүүхдээ ханиад томуу, халдварт өвчнөөр өвдсөн тохиолдолд сургууль,  цэцэрлэгт нь өгч, олон хүүхдэд халдварлуулахгүй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Долоо хоногт 30-40 хүн улаанбурханаар өвчилж байна   
Үзсэн: 634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй