Шууд Chart

Дартсын цуврал тэмцээн тун удахгүй эхэлнэ

2016-01-07 09:26:32

Монголын дартс сонирхогчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Чансаа-2016” тэмцээн энэ сарын 30-нд “JDL” зочид буудлын байранд болно. Цувралаар явагддаг энэхүү тэмцээн нь жил бүрийн нэгээс арваннэгдүгээр сард болж, тоглогчид нийт цуглуулсан чансааны оноогоороо эхний эрэгтэй 10, эмэгтэй найман тамирчин оны эцэст болох “Үндэсний супер лиг”-т оролцох эрх халааслана. Тэмцээний зорилго нь  Монголын дартсын спортын тамирчдын ур чадварын шатлал тус бүрт шалгаруулах, анхлан суралцагчдад шатлалтайгаар ур чадвараа дээшлүүлэх нөхцөл бололцоогоор хангах, залуу тамирчдыг хөгжүүлэх, дартсын спортын шилдэг тамирчдыг шалгаруулж олон нийтэд таниулахад оршиж байгаа гэнэ.

Тамирчид дөрвөөс найман хэсэгт сугалаагаар хуваагдаж хэсэгтээ тойргоор тоголох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дартсын цуврал тэмцээн тун удахгүй эхэлнэ  
Үзсэн: 1573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй