
Японы эрэгтэйчүүдийн шигшээ баг энэ сарын 5-9-нд окинава аралд цугларалтад гарчээ. “Рио-2016” олимпын наадмын бэлтгэлээ Окинавагаас эхэлж буй нь энэ. Тэдний бэлтгэлийн нэг хэсэг нь окинава сүмо барилдах. Энэ нь баруун золгон, бүсний барьц авсан байдлаас эхэлж, нуруу мөрөөр нь газар унагааж, давдаг үндэснийх нь бөх юм. Иноүэ дасгалжуулагч окинава бөхийн олон төрлийн мэхнээс шавь нартаа эзэмшүүлэхийг зорьж байна. ДАШТ-ий 66 кг-ийн жингийн гурван удаагийн аварга Эбинүма Масаши "Монгол, Гүржийн жүдочид бүснээс бариад л дайрдаг. Тэднийг давах арга ухааныг эндээс оллоо" гэсэн нь анхаарал татав.
Японы жүдочид окинава сүмогоор бэлтгэлээ үргэлжлүүлж байна | ||
Үзсэн: 1330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.