Шууд Chart

Ж.Батмөнх агсны тухай кино ирэх гуравдугаар сард нээлтээ хийнэ

2016-01-07 12:30:49

Шинэ оны эхний улиралд багтаж үзэгчдийн хүртээл болох нэгэн шинэ уран бүтээл бол “Бүү март” хэмээх баримтат уран сайхны кино юм. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга агсан Жамбын Батмөнхийн амьдрал, үйлсийн тухай өгүүлэх уг киног “Хүмүүн фильм” студи хийж буй бөгөөд найруулагчаар А.Мөнхсүх ажиллаж байна. Бүтээл ирэх гуравдугаар сарын 1-нд үзэгчдийн хүртээл болно. Төр, нийгмийн зүтгэлтэн  Ж.Батмөнхийн дүрийг Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын жүжигчин Н.Төмөрбат бүтээсэн ч зуурдаар таалал төгссөнөөр киноны багийнхан шуурхай арга хэмжээ авч ажлаа үргэлжлүүлэн өдгөө эвлүүлэг хийгдэж байна. Түүний оронд Ж.Батмөнх агсны хамаатан Энхбаатар гэдэг залууг талийгаач жүжигчинтэй адилхан болгон хувиргаж тоглуулсан аж.

Энэхүү кинонд Монголын нийгэмд 1980-1990 онд өрнөсөн үйл явдал тусгагдана. Ерөнхий найруулагч А.Мөнхсүх өмнө нь ардын хувьсгалын анхны долоогийн сэдэвтэй “Долоон бурхан харвадаггүй” киног найруулсан туршлагатай нэгэн. “Бүү март” киноны ерөнхий зураглаачаар америк зураглаач ажиллаж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ж.Батмөнх агсны тухай кино ирэх гуравдугаар сард нээлтээ хийнэ  
Үзсэн: 855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй