
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт багтсан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” VII удаагийн тэмцээнийг өнгөрсөн оны есдүгээр сараас ирэх дөрөвдүгээр сарын 15 хүртэл сургууль, дүүрэг, бүс, нийслэл, олон улс гэсэн таван үе шаттайгаар бага, дунд, ахлах насны ангилалаар зохион байгуулж байна. Нэгээс гуравдугаар шатны тэмцээн 2015 оны есдүгээр сараас арванхоёрдугаар сарыг дуустал явагдсан. Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан багууд энэ сарын 12-18-нд нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтуудад оролцох юм. Медалийн төлөөх буюу шигшээ тоглолтуудыг ирэх хоёрдугаар сарын 18-нд Буянт-Ухаа спортын ордонд зохиохоор төлөвлөж байна.
Нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох багуудын тоглолтын сугалааг энэ сарын 5-нд гаргасан. Энэхүү “Сурагчдын лиг”-ийн анхан шатны тэмцээнд есөн дүүргийн 112 сургуулийн 4797 багийн 52638 сурагч оролцсон нь өмнөх жилийнхээс 816 баг буюу 9754 сурагч нэмэгдсэн байна.
Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 112 сургуулийн 578 багийн 6948 сурагч оролцсон бол нийслэлийн шигшээ тэмцээнд дүүрэг бүрээс шалгарсан охид, хөвгүүдийн шилдэг 96 багийн 1152 тамирчин өрсөлдөнө.
Энэ удаагийн лигийн тэмцээнд ерөнхий боловсролын улсын сургуулиудаас гадна хувийн сургуулийн тоглогчид оролцож байгаагаараа бусад жилүүдийнхээс онцлог юм.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн боловсролын газар, ОХУ-ын “Кэс-Баскет” ТББ-тай хамтран зохион байгуулж буй.
“Сурагчдын лиг”-ийн медалийн төлөөх тоглолт ирэх сарын 18-нд болно | ||
Үзсэн: 1072 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.