Шууд Chart

Баянгол дүүргийн хэмжээнд сүрьеэ өвчний тохиолдол өсчээ

2016-01-08 14:08:35

Баянголд дүүрэгт жилд дунджаар 400 гаруй хүнээс сүрьеэ өвчний шинж тэмдэг илэрдэг байна. Тус дүүрэг харьцангуй хүн ам багатай учраас бусад дүүргийг бодвол сүрьеэ өвчтэй хүний тоо цөөн.

Гэсэн ч хавар, намартаа биеийн дархлаагаа сайжруулаагүйн улмаас иргэд сүрьеэ өвчнөөр өвдөх нь ихсэх хандлагатай байна. Жилд хоёр удаа тогтмол шинжилгээ хийлгээд заншчихвал халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтойг мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Зөвхөн нэг дүүрэгт сүрьеэ өвчтэй хүний тоо ийм их байгаа нь иргэд өөрсдөдөө анхаарал хандуулдаггүйг харуулж байгаа юм. Өвчин туссаныхаа дараа бус урьдчилан сэргийлэх нь чухал гэж Баянгол дүүргийн Сүрьеэгийн тасгийн дүн бүртгэгч Г.Эрдэнэчулуун хэллээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Баянгол дүүргийн хэмжээнд сүрьеэ өвчний тохиолдол өсчээ  
Үзсэн: 613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй