Шууд Chart

Маргааш баруун зүгийн нутгаар цас орж, явган шуурга шуурна

2016-01-08 16:05:19

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: 10-нд баруун зүгийн нутгаар, 11-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

2016 оны нэгдүгээр сарын 08-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс  4-9 м/с. 17 цагт 19 хэм,  20 цагт 22 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 18 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 58 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой  байна.


2016 оны нэгдүгээр сарын 08-ны 20 цагаас нэгдүгээр сарын 09-ний
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 25-30 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 26-31 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хэрлэн голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 18-20  хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 27-29 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.


2016 оны нэгдүгээр сарын 10-наас нэгдүгээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд баруун зүгийн нутгаар, 11-нд баруун зүгийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 13-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 12-нд зүүн зүгийн нутгаар, 13-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.


Маргааш баруун зүгийн нутгаар цас орж, явган шуурга шуурна  
Үзсэн: 428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй