
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбатын нэгэн хөгжилтэй зураг фейсбүүкийн хуудсаар тархаж байна. Үүнийг хүн бүр өөр өөрийн өнцгөөс харж, бичиж байгаа ч хамгийн бага настай хүүгийн бичсэн комент хүмүүсийг бүр ч их хөгжөөж чадлаа. Тэр хүү зургаан настай бөгөөд үндэсний бөх шимтэн үздэг. Энэхүү коментийг бичихдээ аавынхаа фейсбүүкээр нэвтэрснийг ах нь уламжилсан юм. Тэрбээр хоёр аваргын барилдааныг үзэхсэн гэж мөрөөдсөндөө ийнхүү бичсэн байж ч мэднэ. Хүүхдийн сэтгэл цав цагаанхан болохоор хягаар гэж байхгүй билээ.
Дархан аварга Ж.Мөнхбат Х.Баянмөнхийг дахин амлав | ||
Үзсэн: 1681 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.